Энэ онд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэл өглөө

2022 оны 1 сарын 12

Arslan.mn

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, нийгмийн халамжийн сангийн 2022 оны батлагдсан төсөвт багтаан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгажээ.

Нийгмийн халамжийн тэтгэврийг 63,1 мянган иргэн буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг хүн амын таван бүлэгт олгож байна.

Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11,5 мянган хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмийг халамжийн тэтгэврийн хэмжээгээр тооцож олгодог. Нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх боломжийг салбарын яам судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

Мөн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журмын талаар хэлэлцэж, хуулийн хүрээнд өөрчлөх боломж байгааг эсэхийг судалж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
10
haha an post
2
wow an post
1
yay an post
2
sad an post
4
ouch an post
4
confuse an post
5
angry an post
4
633767
72 эможи

Зочин
2022-01-17 10:21
Тэтгэвэрт гарсан ч ажлаа хийгээд байгаа төрийн албан хаагчдаа ажлаас нь чөлөөлөөч ээ. Давхар тэтгэвэрээ аваад лявах юм. Залуучуудад ажлын байр олдохгүй байхад
иргэн
2022-01-14 10:29
Цалингаа нэмээчээ амьдралд яагаад ч хүрэлцэхгүй бн шүү дээ юмны үнэ чинь өдөр ирэх дутам өсч бн ш дээ
Зочин
2022-01-13 19:06
Төрд 20 жилээс дээш татвараа төлсөн бол эм 50 нас с 4 хүүхэдтэй гэж ялгаварлажи гадуурхалгүй адил тэгш хандлагатай тэтгэврийг тогтоож иөгөөч дээ
Цэнд
2022-01-13 16:28
НД насаараа төлчихөөд өнөөдөр 500.0 хүрэхгүй тэтгэвэр авч байгаа нь шударга бус байна юмны үнэ өсөөд хаана нь ч хүрэхгүй байна ш дээ
Иргэн
2022-01-13 16:07
Тэтгэвэр тогтоолгосноор хойш өндөр цалин авч байсан жилээр нь дахин бодож тэтгэвэр тогтоож өгөөч
Зочин
2022-01-13 15:22
Өндөр насны тэтгэврийг улсад ажилласан жил хийсэн ажлынхаа түвшин авч байсан цалингаасаа хамаарч их бага хэмжээтэй тогтоосон.Зарим нь хувь тэнцүүлсэн болон хамгийн бага хэмжээгээр байхад зарим нь дундаж хэмжээгээр зарим нь өндөр хэмжээнд байгаа.Хэн ямар ажил үүрэг гүйцэтгэсэн тэр хэмжээгээр тэтгэврээ авч байгаа.Түүнийг тэнцүүлнэ гэж байхгүй.Харин авч байгаа тэтгэврийн хэмжээгээр инфиляцийн өсөлттэй уялдуулан өсгөх хэрэгтэй.Бүгдэд нь тэгшитгээд 20000 төг нэмэх шаардлага байхгүй ээ.Гадуур юмны үнэ тэнгэрт хадаж байхад тэтгэврийн хөгшчүүл яаж амьдарна даа.Энэ төр засаг мэдэж байгаа юмуу.Өөрсдөө хахаж цадталаа баяжаад юмны үнээ ч мэдэхгүй байгаа.
Зочин
2022-01-13 15:14
Хүүхдийн мөнгөө өгдөгөөр нь өгөөч дээ.Сайд нь нэг их ажил хийсэн хүн болох гээд хийж байгаа ажил нь бөөн чирэгдэл.Яаж бодож сэтгэхээрээ ийм юм бодож олдог бас тэрийг нь хэлэлцээд байдаг байна аа.Арай ч дээ.Төрийн байгууллагад ажил хийх чадвартай хүн байхгүй болжээ.Арын хаалгаар авсанууд нь ажлаа хийж чадахгүй байгаагийн тод жишээ.
Иргэн өндөр настан
2022-01-13 12:33
Сайд маань олигтойхон чиглэл нэмэгдэл өгч чадах байгаа сайд болсноос нь хойш их урам хугарч байгаа хөрсөн дээр буусан ганц шийдэл байхгүй
Нандиа
2022-01-13 12:31
Гадуур хүнс хэдэн % нэмэгдэж байгаатай уялдуулж тэтгэвэрийг нэмэх хэрэгтэй . Гэтэл жилийн дотор хэд хэдэн удаа юмны үнэ өссөөр л бна дагаад нэмж байх л ёстой. 2 жил болж ганц нэмэхдээ 20к л нэмээд байж болохгүй шүү дээ
Зочин
2022-01-13 11:52
Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ гэсэн болохоос өндөр насны тэтгэвэрийг нэмэх тухай ганц ч үг алга даа.
Иргэн
2022-01-13 10:54
Хүүхдээ асраад ажил хийж байгаа улс бас зөндөө олон үүнийг энэ улсууд амжиргааны мөнгийг бас л нэмэх үү
Иргэн
2022-01-13 10:30
Сайн нэмээсэй .... Юмны үнэ өндөр болжэээ. 10. 20 цаас нэмбэл хэрэггүй биздээ...... Тэгэж хуурагтахгүй бгаа жүүү
Зочин
2022-01-13 10:02
тэжээгчээ алдсан ганц бие эцэг эхийн халамжийн тэтгэврийг нэмэх хэрэгтэй
Зочин
2022-01-13 10:01
Ажил хийвэл ам тосдоноо гэж сайхан үг байдаг даа зарим нь улс эх орондоо ямар ч хөдөлмөр эрхлээгүй бж өндөр тэтгэвэр нэхэх чинь болохгүй л дэ
Зочин
2022-01-13 10:00
Хэн илүү хөдөлмөрлөнө тэр хүн хөдөлмөрийн хөлсөө үнэлүүлж илүү авах ёстойш дээ ер нь бол
Irgen
2022-01-13 09:23
Er n barag ajil hiigeegui humuus l dood hemjeenii tetgever avch bgaashdee. Jil n hureed baga togtoolgoson hunter 2 big ylgaj umeh heregtri bailey. 35 jil ajillaad 600 avch bgaa hunter zunduu l bna
Хүүхдийн мөнгөгийг зүгээр л өгч байснаар нь өгөөчээ иргэдийг чирэгдүүлэхээ болиоч нэг их шинэ ажил санаачилсан болох гээд байгаа юмуу энэ чинь ард түмэнд ерөөсөө ч таалаглахгүй байна
2022-01-13 09:21
Хүүхдийн мөнгө өгч байснаар нь өгөөчээ ард түмнийг чирэгдүүлж ба энэ ажил чинь хэнд ч таалагдахгүй бай
Зочин
2022-01-13 09:18
Тэтгэвэрийн зөрүүг арилгана гэж болохгүй Тэтгэвэрийн хэмжээ нь хэн олон жил , их шимтгэл төлсөн бэ гэдгээс хамаарч их бага янз бүр тогтоогддог тэтгэвэрийг ижил 20 мян төг нэмэх биш инфляцтай уялдуулж ижил хэмжээтэй хувиар нэмэх ёстой 4 сая төгрөгний цалингаас шимтгэл төлчихөөд 420 000 төгрөгний цалинтай хүнтэй ижил шимтгэл аваад байж болохгүй биздээ Хуулиа мөрдөх хэрэгтэй
Иргэн
2022-01-13 09:16
Өөрсдийнхөө цалинг 3 сая болгочихоод насаараа хөдөлмөрлөж шимтгэл төлсөн ахмадуудийн тэтгэвэр 350,0 та нар бас бензин утас өөр ямар хангамж байдгийн бүгд төрөөс хангуулчихаад ард түмнээ боддоггүй шуналын туламнууд . Ядаж л тэтгэврийн доод хэмжээг 500,0 болго
oyunerdene ochirkhuu
2022-01-13 08:41
хүүхдийн мөнгөө зүгээр өгж болдоггүйн байхдаа
Батхүү
2022-01-13 07:42
Халамжийн тэтгэвэр чинь улсад хөдөлмөр хийгээгүй буюу бага хийсэн.Нийгмийн даатгал төлж байгаагүй хүмүүс.үүнийг болох хэрэгтэй Харин бүрэн тэтгэврийн доод хэмжээ авч буй улс чиньнийгмтйн даатгал төлсөн хөдөлмөрлөсөн улс.Ингэж ялгавартай хандаж болохгүй.Ялгаж нэмэх бол судалгаа ч хэрэггүй нэмэх ч хэрэггүй.Рарин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст анхаар
Иргэн
2022-01-13 07:18
Тэтгэврийн зөрүүг арилгаачэй .Ажил хийгээчээ малнууд аа.
Дулам
2022-01-13 05:24
халамж нэмээд өгөөд байсан биздээ одоо өндөр насны тэтгэвэрийн хүмүүсдээ нэмээчээ
Иргэн
2022-01-13 00:20
За яахуу нэмлээ гэж бодход түүнийг дагаад гурил будаа талхний чинь үнэ нэмээд өгхөөр яахуу айн. Нэмнэ2 л гэхийн эхлээд энэ үнийн хөөрөгдлөө нэг түвшинд барих тал дээр анхаарвал дээр байхаа л гэж бодож бна
Ахмад настан
2022-01-13 00:02
Аль эртнээс яриад байхад судалж байхгүй цаг хожих гээд тэнэгтээд байх юм. Шоучин сайд авгайг болиулаач
ЗОЧИН
2022-01-12 23:41
УИХ-ЫН ГИШҮҮД САЙД ДАРГА НАРАА! ТА НАР ЮМ Л БОЛ ДЭЛХИЙН ЖИШИГ ГЭЖ ЯРИХ ТУН ДУРТАЙ БИЛЭЭ.ЮМ Л БОЛ АНОЛИ АМЕРИК ГЭЖ СОЛИОРЧ БАЙДАГ БИЗ ДЭЭ.АХМАДУУД БИДНИЙ ТЭТРЭВРИЙГ ДЭЛХИЙН ЖИШИГЭЭР ТОГТООГООД БУЯН БОЛЦГОО.
ЗОЧИН
2022-01-12 23:37
Судалгаа нь 2050 -оноос хойш болов уу?
Зочин
2022-01-12 23:36
Эд нар арай л дэндүү нөхдүүд юмаа худлаа арга саам хайгаад байх юм
Зочин
2022-01-12 23:21
Дэлхийд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээсээ бага тэтгэвэр өгдөг улс Монгол гэнээ МАН сөнө
Зочин
2022-01-12 23:19
Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 350 мянга авдаг ахмад настангууд минь өдөр хоногоор хорогдож цөөрч бна даа Ядаж 550 болгоод өгвөл хааяа нэг хоол ч гэсэн идэж байг
Зочин
2022-01-12 22:55
Халамжийн тэтгэвэр юм биш үү. Энгийн тэтгэвэр биш байхаа...
Иргэн
2022-01-12 22:52
Ондоо багтаана гэнэ үү ёстой худлаа хуцаж байх шив Юуг нь судалдаг юм өөрсдөө тэр бага мөнгөөр амьдраад үзээч
Зочин
2022-01-12 22:01
Энэ худлаа байхаа, судалж байна гээд ямар нэг нэмэхгүй арга олно биз
Зочин
2022-01-12 21:23
Эмний мөнгө улиралд 60 .0 олгодог сард нэг уурагаа авч хийлгэж чаддаггүй сар бүр олгож байвал элэгний хавдартай болон бөөрны дутагдалтай хүмүүс оношоор эмний мөнгө олгож баймаар бна
эмээ
2022-01-12 21:17
цул махан толгойтууд минь хөдөлмөрийн хөснөөс доош байгааг нь л нэмээрэй дээ . 700 000 - аас 1 . сая ₮ авдаг хүмүүстээ нэмэх гээд бүгдэд нь 20 000 ₮ нэмж булай болов доо
Өндөр настан
2022-01-12 20:06
Хэзээ нэмэх юм болоо. 20 мянгаар нэмбэл авахгүй шүү
Зочин
2022-01-12 20:06
4жил нэг мэдхэдл өнгөрнө Юуч нэмэгдэхгүй
Иргэн
2022-01-12 19:11
Судалгаан хэзээ дуусах юм болдоо
Иргэн
2022-01-12 17:58
Баярлалаа төр засаг минь.
Иргэн
2022-01-12 17:58
Лучший поздно, лучший чём нёкогда гэдэг л болж. Ондоо багтаана гэхээр энэ оны 12-сарын 31 битгий хүргээрэй.
доржэ
2022-01-12 17:11
Хүүхдээн мөнгөө зүгээр өгөдөг баймаар байна
keyboard_arrow_up