Засгийн газар ТАЗ-ийн нэрийг барьж дараагийн ээлжийн ДАРГА НАРЫГ ТОМИЛОХООР төлөвлөж байна

2022 оны 1 сарын 05

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас бар жилд хийгдэх ТОМИЛГОО, халаа сэлгээндээ бэлдэж буй талаар бид өмнө нь мэдээллэсэн. Тэгвэл үүний бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газар Төрийн албаны зөвлөлийн (ТАЗ) 411 дүгээр тогтоолын хэрэгжилтийг шахаж, уг тогтоолын нэрийг барьж дараагийн ээлжийн дарга нарын томилгоог хийхээр төлөвлөж буй талаар зарим эх сурвалжууд мэдээллэж байна. 

Arslan.mn

Олон нийтэд ил болоод буй чөлөөлөгдөх ёстой 26 дарга нарын дунд Ерөнхийлөгч, МАН-ын ЕНБД, МАН-ын бүлгийн дарга, шадар сайдын болон бусад фракциудын гар хөл, төлөөний хүмүүс байгаа тул ТАЗ-ийн тогтоолын хэрэгжилтээр албан тушаалаас нь цэвэрхэн холдуулах тактикийг бариад байгаа аж. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын зүгээс энэ удаагийн халаа, сэлгээг ашиглаж өөрийн хүчээ зузаатгах сонирхолыг агуулж буй. 

Засгийн газраас барьж буй энэхүү тактик нь олон нийтийг ашиглах, гарцаагүй байдалд орсон мэт өөрийн талдаа ашигтай тохироог хийх, албан тушаалын сэлгээ, дэвшүүлэн зайлуулах томилгоонуудаа нэг бүрчлэн тохирч байгаа сурагтай. 

Өмнө нь сайд хийж байсан МАН-ын гишүүдийг эдлэх ёстой жаргалаа эдэлсэн хэмээн үзэж, залуучууд нь зайгаа тавьж өгөхийг шаардаад эхэлсэн байна. Гэвч МАН-ын залуучууд төрд гараад туршлага, зангарага, нөлөөлөл нь дутдагийг МАН-ын удирдлагууд сануулаад амжжээ. Манай улсын урдаа барьдаг том бизнесийн акулууд өөрийн залгамжлагч нараа нэмж төрд оруулах тохироо мөн хийгдэж буй талаар эх сурвалжууд хэлж байсан юм. Энэ хүрээнд хоёр ч яамны Дэд сайдын албан тушаалыг МАН санхүүжүүлэгч компаниудынхаа үе залгамжлагч нарт өгч магадгүй гэсэн яриа гараад байгаа юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удахгүй БНХАУ-ын өвлийн олимпд оролцохоор мордоно. Тэрээр урд хөрштэй дипломат харилцаагаа амжилттай үргэлжлүүлэхээ эсэхээ тохирч чадах болов уу гэсэн хүлээлт үүсээд байгаа. 

Ямартай ч ТАЗ-ийн 411 дүгээр тогтоол хэрхэн үйлчлэхийг, Засгийн газар энэ өгөөшөө хэрхэн амжилттай ашиглаж чадахыг харах л үлдлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
6
633683
11 эможи

Бүгдийг чөлөөл Оюун-Эрдэнэ ээ
2022-01-05 21:45
Чадахгүй бол ОГЦОР
keyboard_arrow_up