ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон С.Мөнхнасан 1.3 тэрбумын хөрөнгөтэй
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг томилжээ.
Тэрбээр өмнө нь Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан билээ.
Тэгвэл С.Мөнхнасангийн АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг танилцуулж байна.
Тэрбээр жилийн 419.5 саяын өөрийн орлоготой бөгөөд 650 саяын үнэ бүхий нэг амины орон сууц, дөрвөн нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг автозогсоолтой байна. Мөн 335 саяын үнэ бүхий дөрвөн автомашинтай, 472 саяын хадгаламжтай, 58 саяын зээлтэй, авлагагүй гэж мэдүүлжээ.
Түүнчлэн “ЭМ ЭМ ЭМ ДИ” ХХК, “Алдтайн Боксит” ХХК, “Намнаач” ХХК ХХК, “ЗБЦ” ХХК ХХК, “Силкрөүддевелормэнт” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК-иудаас хувьцаа эзэмшдэг байна.