Засгийн газар хуралдаж байна

2021 оны 11 сарын 24

Arslan.mn

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 24-ний лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаан 08.00 цагаас эхэлсэн бөгөөд энэ өдөр хэд хэдэн агентлагийн даргын томилгоого хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байгаа юм.

Тодруулбал, МАН-ын удирдах зөвлөл өчигдөр хаалттай хуралдаж, ИНЕГ, "Улаанбаатар төмөр зам" ХНН-иийн даргыг томилох асуудлыг хэлэлцсэн.

"УБТЗ" ХХН-ийн даргаар Х.Хэрлэнг томилох асуудлыг ОХУ-ын талтай зөвшилцөхөөр нэр хүргүүлсэн тухай өнгөрсөн сард мэдээлэл гарч байсан. Өмнө нь гурван ч хүн санал болгосныг Оросын талаас хүлээн зөвшөөрөөгүй гэх мэдээлэл бий. Тэгвэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Х.Хэрлэнг төмөр замын даргаар томилох асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. 

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ оны наймдугаар сард хэлэлцэн шийдвэрлэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Сүүлийн үед Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргаар С.Мөнхнасанг томилох сураг дуулдаж эхэлсэн. Тэрээр өмнө нь Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632950
0 эможи

keyboard_arrow_up