УОК: III тунд хамрагдвал баар, рестораны цагийг сунгана
2021 оны 11 сарын 18
Улсын онцгой комисс (УОК)-ын Нэгдсэн шуурхай штабаас өчигдөр ) цаг үеийн асуудлаар иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Энэ үеэр Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдалд тохируулан энэ сараас тодорхой зохицуулалт хийж эхэлсэн. Тухайлбал, үзвэр үйлчилгээ үзэх иргэд гуравдугаар тунд хамрагдсан байх, эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч, танхимд орох шийдвэр гарсан. Зорилтот бүлгийн бүх иргэн нэмэлт тунд хамрагдсан тохиолдолд баар, караоке, ресторан, үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн цагийн хуваарийг сунгах боломжтойг шуурхай штабаас онцолсон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
632786
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс