Соёлын сайд Ч.Номин төсвийн 300 сая төгрөгөөр “UB FESTIVAL”-ийг зохион байгуулна
“Монголын хууль гурав хоног” гэдэгчилэн олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон үед хэд хэдэн арга хэмжээ зохиогдож багагүй шүүмжлэлд өртөөд авсан. Тухайлбал, “Цахим үндэстэн” шоу, Камертон хамтлагийн тоглолт гэх мэтчилэн.
Тэгвэл дахин нэг олныг хамарсан арга хэмжээ “ТӨСВИЙН МӨНГӨ”-р зохион байгуулагдахаар болсон байна. “Муу нэрт, луу данстай” Соёлын яамны харъяа Ж.Дамдинцэрэн даргатай Соёл урлагийн газар төсвийн 300 сая төгрөгөөр “UB FESTIVAL”-ийг зохион байгуулахаар тендер зарлан, гүйцэтгэгчээр нь “Саунд ов монголиа” ХХК тодорчихсон явна.
Нөгөө талаас Соёлын яам байгуулагдахад циркийг улсад буцаан авах байх гэсэн олон хүний итгэл байсан нь гарцаагүй. Гэвч эрхэм сайд Ч.Номин чадсангүй. Тэр ч утгаараа 21 аймагт “Нүүдлийн цирк” аялуулахаар төсвийн 200 сая төгрөгийн тендер зарласан. Зохион байгуулагчаар “Улаанбаатар цирк” 209 сая 900 мянган төгрөгийн саналаар сонгогдон ажилдаа хэдийнээ оржээ.