ЗГ: Халдвар илрэхгүй 20 хоновол Эрээн боомт түр нээгдэнэ

2021 оны 11 сарын 17

Arslan.mn

Төрийн ордонд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна.  Хуралдаанд аймгийн Засаг дарга нар болон Хотын дарга, Засгийн газрын гишүүд оролцож байна.

Сангийн сайд Б.Жавхлан: Сүүлийн гурван хоног Эрээн хотод халдварын тохиолдол илэрсэнгүй. Эрээн хотын боомтын удирдах ажилтнуудаас манайд ирүүлсэн санал хүсэлт гэх үү дээ. Халдвар илрэхгүй 20 хоновол хилээ түр хугацаанд нээж, бараа материал хил дээр түгжигдсэн зүйлүүдийг солилцохоор хоёр талаасаа тохиролцсон.

Тэнд тээвэр хийж байсан жолооч нарын хувьд ачилт нь бага зэрэг хумигдах, дотоодын тээвэр лүү шилжих маневр хийх шаардлага үүснэ. Бухимдсан жолооч нар байгаа. Энэ нь боомт нарын асуудал гэхээс илүүтэй гурван сая иргэний бараа материал нэвтрүүлэх  хилээр нэвтрүүлэх том эрх ашгийн асуудал учраас Хятадын талаас тавьсан горимын дагуу явуулахаар шийдсэн.

Гэхдээ тэнд байгаа жолооч нарын хүсэл сонирхол эдийн засгийн боломжийн харгалзан, аль болох хүсэлтийг шингээж  дотоодын тээвэр лүү оролцуулах гэх мэт чиглэл удирдлагуудад өгсөн.

Гашуунсухайт боомтын хувьд нэг үеэ бодвол тээвэрлэлтийн нөхцөл байдал журамлагдаж, тээвэрлэх нөхцөлүүд тодорхой болсон. Чингэлэг, терминалын ажил туршилтын төвшинд өнгөрсөн долоо хоногоос амжилттай эхэлсэн. Ямар ч байсан өдөртөө 500-600 тээврийн хэрэгсэл нүүрс зөөгөөд эхэлсэн. Нэлээд ахицтай ажлууд хийгдсэн.

Түүнчлэн хуралдаанд Засгийн газрын гишүүд, Хотын дарга оролцож байна.

   

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632748
0 эможи

l
2021-11-17 23:11
лаларын юмдааа хужаагаас том жижиггүй хараат болсон байна хоног тоолдог болждэээ монголын нам дагаж дарга бологсод ичмээр юмдааа бүүр хаачааач нааад хужааагааа монголчууд хашаандааа ногооо тарьж сурнашүүү малцудааа
keyboard_arrow_up