МАН-ын Удирдах зөвлөлийнхөн Л.Халтар сайдыг огцруулахаар санал нэгдсэн гэв үү

2021 оны 11 сарын 10

Arslan.mn

УИХ-ын намрын чуулганаар Л.Оюун-Эрдэнийн танхимаас зарим сайд нарыг огцруулах асуудал яригдаад удаж буй.

Тодруулбал, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтарыг МАН-ын Удирдах зөвлөлөөс огцруулах санал гаргасан талаар зарим эх сурвалж мэдээлжээ.

Учир нь өчигдөр Иргэний нисэхийн салбарынхан Л.Халтартай хэл амаа олохоо байгаад шууд Ерөнхий сайдад хандан хүсэлт хүргүүлсэн. Үүнд ИНЕГ-ын даргыг хурдан шуурхай мэргэжлийн хүнээр томилох, хуучин нисэх буудлыг зориулалтын дагуу ашиглах, шинэ нисэх буудлын үнэ хөлс өндөр бөгөөд үргэлж өсөн нэмэгдэж байгааг, ИНЕГ-ын дарга нарын хүнд суртал, гааль татварын нэгдсэн бодлого шийдэлгүй байгааг шүүмжилжээ.

Мөн Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил удааширсан, цаашлаад нүүрс тээврийн жолооч нарын дунд коронавирусийн халдвар гарсан тул БНХАУ хилээ хаасан нүүрс тээвэр зогссон зэрэг асуудал  хөндөгдөж буй.

Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн тавдугаар сард замын ажилтай биечлэн танилцахдаа салбарын сайд Л.Халтарт  "Хугацаа явах тусам зардал, хүн хүчний шаардлага нэмэгдэнэ, чанарын асуудал үүснэ. Олон нийт ч энэ замын асуудалд бухимдалтай байна. Долоо хоног бүрийн Засгийн газрын хурлаар явцыг танилцуулж байгаарай. 2022 оны 7-р сард Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орно. Түүний дараа Дарханы зам 10-р сард ашиглалтад орох нь байна. Тохирлоо шүү. Та толгойгоороо хариуцна шүү" гэж байв.

Гэсэн ч замын бүтээн байгуулалтын ажлыг 2022 онд дуусгаж амжихгүй, удаашралтай байгааг салбарынхан мэдэгдэж байна.

Ийнхүү Л.Халтар сайдын салбар бүр шаардлага, хүсэлт шахалтаар дүүрч бослого хөдөлгөөн хаа сайгүй гарч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632591
0 эможи

Иргэн
2021-11-12 23:18
Ажил хийж байгаа хүн хэзээ сайн нэртэй байлаа. Дээдсүүд бодож үзүүштэй юм биш үү???
Иргэн
2021-11-11 12:46
Халтар сайдыг ажлыг нь хийлгэх хэрэгтэй дээ.
Нэргүй
2021-11-11 00:22
Юү боллоо гэж таг зогсооховдээ?! Ер нь бол тоог нь бууруулах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж аажимдаа солгой жолоотой машиныг халах нь зөвөа?! Харин зөв талдаа жолоотой машиныг оруулахад улс хоорондын болон дотоод боломжоороо төрөөс дэмжлэг үзүүлж хөхүүлэн дэмжих арга хэмжээ авах нь зүйтэй?’
Зочин

2021-11-11 00:21

2021-11-10 23:12
Халтар сайд ажилаа муу хийж байна аа.ИНЕГ-ийн даргаа томилж чадахгүй арчаагүй.Ямарч албан тушаалд очоод эрх мэдэл мэдлэг чадвар муу улс орны хөгжилд саад болсон.ИНЕГ- ийн БААЗЫН ДАРГА томилолоо гэсэн чинь 20 жил жолооч хийсэн нөхөр ЭНЭ БААЗЫН ХАШААНД АТАМАН ХҮН БОЛГОНЫГ ЗАГНАСАН ШИНЭЭР МАШ ИХ ЖОЛООЧ АЖИЛД АВЧ БАЙНА. ИНЕГ- ийн дарга байхгүй энийг МАШ сайн ашиглаж байна даа.ӨӨРИЙН ТОЙРОН ХҮРЭЭЛҮҮЛЖ БАЙГАА ХҮМҮҮС НЬ ДАНДАА НӨХӨР БАЙХГҮЙ АВГАЙ НАР ХИЙСЭН АЖИЛ БАЙХГҮЙ ХОВ ЗӨӨСӨН АВГАЙ НАР худлаа байвал ирж үзэж харж болно
Vлдээ
2021-11-10 20:13
Халтар чинь гайгvй мэргэжлийн хvн юм бишvv? Харин доороо байгаа хvмvvсээ мэргэжлийн хvмvvcээр бvрдvvлээгvй учраас пжил нь тааруу байгаа юмаа....
Батцэцэг Уртнасангаа огцруул
2021-11-10 10:03
Харин ч Халтар чинь мэргэжлийн хүн
keyboard_arrow_up