Л.Энх-Амгалан: Охин амиа алдсан асуудалд Өвөрхангайн сургуулийн багш, удирдлагуудад багаар нь ХАРИУЦЛАГА ТООЦНО

2021 оны 11 сарын 05

Arslan.mn

Өвөрхангай аймагт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрнаас гараад сураггүй болсон ахлах ангийн сурагч охины цогцос олдсон хэрэг гарсан.  Тодруулбал, тэрбээр өнгөрөгч аравдугаар сарын 27-нд байрлаж байсан дотуур байрнаасаа гарч яваад, сураггүй болсон юм. Ийнхүү алга болсноос хойш арав дахь хоног дээр буюу өнгөрөгч аравдугаар сарын 31-нд охин болон найз залуугийнх цогцсыг олжээ.

Тэгвэл талийгаач охины ар гэрийнхэнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан эмгэнэл илэрхийллээ. 

Тэрбээр "Хүчирхийлэл"-ийн золиос болсон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ын 12 дугаар ангийн сурагч, талийгаач охины ар гэрийнхэнд салбарын сайдын болон эцэг хүний хувьд гүн эмгэнэл илэрхийлье.

БШУ-ын яам хүүхэд бүрийг сургуулийн орчинд эрүүл, аюулгүй байлгах үүрэгтэй учраас энэ хэрэг манай яамтай ч холбоотой. 2018 оноос хойш ЕБС, СӨБ-д сурч байгаа хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн боловч үр дүнгүй байгаа нь энэ хэрэг явдлаар харагдаж байна.

Багш, сурган хүмүүжүүлэгч нь хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлын төлөө төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хүн амины ноцтой хэрэг гарахгүй байсан. Талийгаач охин өөрийгөө хүчирхийлэлд байгаа гэдгийг ангийн багш, сургуулийн удирдлагуудад мэдэгдэж байсан тухай мэдээлэл авсан. Гэтэл сургуулийн удирдлагууд талийгаачийг хүчирхийлэлд байгааг мэдсээр байж арга хэмжээ авч чадаагүйд харамсаж, эмзэглэж байна.
Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд сургах, эрсдэлээс бие биеэ хамгаалах дадал, хэвшил суулгаагүй. Багш нар зөвхөн хичээл заах үүрэгтэй биш. Багш хүн тэр дундаа дотуур байрын багш бол хүүхдүүдийн сурч мэдэх орчин, эрүүл мэнд, амь насыг бүрэн хамгаалах үүрэгтэй.
 
Одоогийн хууль, тогтоомжийн хүрээнд надад шууд хариуцлага тооцох эрх байхгүй ч Өвөрхангай аймгийн Боловсролын газар, сургуулийн удирдлага, анги даасан багш, байрын багшид багаар нь хариуцлага тооцох ёстой гэсэн хатуу байр сууринаасаа буцахгүй.
 
Сургуулийн захирал, эрхлэгчийг аймаг, сумын Засаг дарга томилдог гажуудсан тогтолцоог сольж, боловсролын салбарыг улстөрөөс салгах ёстой гэдгийг энэ хэрэг харууллаа. Өнөөдөр улсын хэмжээнд 548 дотуур байранд 32,576 сурагч амьдардаг. Эдгээр дотуур байрын багш, сургуулийн захирал, эцэг эхчүүд, хүүхдийн хүлээх гурвалсан үүргийг тодорхой болгож, эцэг эхчүүдийн зөвлөлийг байгуулж, хөндлөнгийн хүчтэй хяналтыг бий болгоё.
 
Багшийн ёс зүйн асуудлыг авч хэлэлцдэг, хариуцлага тооцдог ил тод тогтолцоог бий болгоё. Сургуулийн байрын багш, анги даасан багш, захирал, нийгмийн ажилтнуудад хариуцлага, ёс зүйн шалгуур тавьж өгье. Энэ жилээс эхлүүлсэн сургуулийн сэтгэл зүйч бэлтгэх хөтөлбөрөө өргөжүүлж, сургууль бүрт сэтгэл зүйчтэй болгох ажлыг илүү хурдтай, эрчимжүүлэн ажиллах болно.
 
Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Энэ эрхийг баталгаажуулах нь Монгол төрийн үүрэг. Гэм буруутай бүх хүн хариуцлага хүлээх ёстой !" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
5
ouch an post
confuse an post
angry an post
2
632497
20 эможи

new
2021-11-07 23:07
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Баясах
2021-11-06 18:21
Хөдөө газр сэтгэцийн өвчний эмнэлэг байхгүй гаж донтн болон стгц өөрчлөлттэй , архичдаас хамгаалах бүлэг байх хргтэй сургууль эмнэлэгийн ажилтнууд нийлээд 7 хоногт 1 удаа ч болтгуй хурлдж орчинд юу болж байгаа хэн хүнд байдлд байгаа гээд ярилцж шийдвр гаргдаг болоосой блээ
Өвөрхангайхан өөдгүй амиа бодсон хүмүүс байдаг
2021-11-06 16:15
Бие биедээ туслахгүй, үргэлж нэгнийгээ муулж явдаг хар амиаа бодсон, бодоод ч шалихгүй хөгийн оркууд
Зочин
2021-11-05 18:07
ямар нэгэн ийм асуудал ямарч хариуцлага тооцсон зүйлгүй үхсэн хохирсон хүний хохь болоод л үлдэж байгаа
Янжаа
2021-11-05 13:19
Ер нь ЕБС гэлтгүй их дээд сургуульд ч хүүхдийн толгой тархир уу няслаж алгаддаг багш нар байна. Тэнхимд нь хандаад хэлэхээр шийдвэр гаргахаас илүү боож хааж зуух ажил нь их юм энэ асуудлыг яаж шийдэх вэ? Энгийн юм шиг хэрнээ газар авсан хор уршиг ихтэй асуудал их байна шүү ханддаг анхааруулдаг газартай баймаар байна
keyboard_arrow_up