Р.Эмүжин: Үнэтэй шоу, үгийн урнаас чинь өөр гавъяа харсангүй, гайг чинь бол хаширтлаа үүрч байна аа...

2021 оны 11 сарын 02

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 300 дахь хоног энэ сарын сүүлчээр болно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаад мөн адил 300 хоногийн ажлаа тайлагнахаа мэдэгдсэн. 

Тэгвэл энэ талаар нийтлэлч, яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа хатуухан шүүмжилсэнийг хүргэж байна. Тэрээр "Энэ хүнд чинь чадахгүй, хүчрэхгүй байхад нь л МАН хүзүүгээр татсан хүнд хүчир ажил үүрүүлчихээд байгаа юм биш үү? Мөстсөн халтиргаатай зам дээр мөндлөөр жолоо бариулаад мөлхөөд байгаа гэнэ шүү. Гар нь бадайраад үхлээ шдээ, наад маамуу чинь. Яах гэж ингэж хүүхэд зовоож байдаг юм бэ? Амжихгүй нь ээ гээд арай ядан учирлаад байхад нь алба ачаалж айлгаад аллаа л даа, хөөрхийг. Чадахгүй гэдгийг нь бүгдээрээ харж байна, чадал дутаж байгааг нь ч улс орноороо мэдэж байна.

Бөхийгөөд авсан албаа гэдийсгээд хүлээлгээд өгчихөж мэдэхгүй, хэвлэл сайтууд руу мөнгө цутгаж, хаалтын гэрээгээр дутуугаа нөхөж, халуухан магтаалаар дундуураа дүүргэж, ам ангайсан болгонтой заргалдаж, асуудал босгосон иргэн болгоныг Зөрчлийн хуулиар цагдаад дуудуулаад амь наана, там цаана таталдаж явааг нь ч ардуур нь ангайтал шивнэлдэж байна. Ингэхэд Оюун-Эрдэнэ ээ, уянгалж ирээд л төсөөллөө ярихыг чинь удаан тэвчлээ. Сансар судлал гээд саран дээр нисэж явахад чинь энд эм тариа, дуслын шингэн дуусчихлаа.

Алсын хараа-2050 гээд асгартал уярааж байхад чинь эгэл олон элгээрээ мөлхөж, бүх төрлийн түлшний хомсдол, бүрэн утгаараа эдийн засгийн хямрал руу гулсаж байна. Цахим үндэстэн гээд царгиж байхад чинь цаас барьсан иргэд наториатад дугаарлаад, эмнэлгүүдэд хэвтэх ор байтугай үхэх шал олдохгүй байна. Эрүүл мэндийн салбар нөөцөө базаах санхүүжилтгүй хэвтэж байхад эрхэлж дуусаагүй л байна уу?

Халдвар, үхэл хоёроо хамжааргадахгүй байгаа Монголоос улс болгон айж, орон болгон зугтаж байна. Ерөнхий сайд болсноос чинь хойш жил шахам хугацаа өнгөрлөө, үнэтэй шоу, үгийн урнаас чинь өөр гавъяаг энэ ард түмэн харсангүй, гайг чинь бол ханатлаа амсаж байна. Том том ярьж, бүлт бүлт үсэрч байгаагаа өөрөө нэг сонсоод үзээрэй. Үглэж шүүмжилсэн бүхэн нь зохион байгуулалттай, үнэн байдлыг чинь хэлсэн бүхэн захиалгатай юм гэсэн. Бусдаар бол Оюун-Эрдэнэ онц удирдаад, орон улс маань оройлон урагшлаад байгаа гэж өөрөө төсөөлөөд, өнөөхдөө итгээд яваа хүн дээ, манай энэ.

Рио Тинто-той гэрээ хийж байгаа болохоор тэдний захиалгатай хүмүүс хөөрхий Ерөнхий сайдыг маань зандраад байна гэнэ ээ. Уучлаарай, үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдууд наад гэрээг чинь сар жилээр сайжруулж, саарыг нь хаяж, сайныг нь наашлуулах үүрэгтэй юм. Гэрээ сайжруулж чадахгүй бол гэртээ харих учиртай юм.

Засгийн газрын нэрээр Рио Тинто-гоос авлига авах гээд байгаа юм уу, засч сайжруулах гээд байна уу, эхнээсээ энэ хэлэлцээрийн чинь эрээн өнгө элдвээр цухалзаад л байгаа шүү. Албан тушаалд үхэн дурлана, аваа өгөөнд шунан дугтарна, иргэдийнхээ татвараар хөшөө босгоно, инээж байгаад нураагаад ачуулна, өглөө болоход л дахиад босгочихсон байна, өөрийг нь шүүмжилсэн залуусыг шоронд хатаана, намаа наймаалцана, наалинхайтаж урвана...Оюун-Эрдэнэ гэдэг хүн чинь одоо яг л энэ шүү дээ.

Энэ улс оронд чинь Батноровын хөшөө биш балчир хүүхдийн цэцэрлэг, Бэрхийн далд уурхайн музей биш, бие засах боловсон жорлон, хоосон амлалт биш хоолтой үйлдвэрүүд хэрэгтэй байна. Бэрхийн далд уурхайн музейд таван тэрбумыг төсөвлөөд магтан дуулагчдаа мангасдаад хуваарилсан түүх чинь түүхийгээрээ байна. Сануулаад шүүмжилсэн сайт болгоныг хаалгаж, коммент бичсэн конторын албан хаагч болгоныг шүүж амжихгүй за.

Ард түмний хувьд бол чи аль эрт огцорчихсон, цахим үндэстэнгээр шоудаж, шатахуунаар таг суулгаж, үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг үгийн зөрүүгүй барьж хорьж байхдаа л чи хэзээний огцорчихлоо шүү дээ.

Аль хэдийнэ огцорчихсон хэрнээ Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр бүтэн зургаан сар дэнжигнэж явсан нэг л хүн Монголын төрд байсан юм. Тэр нь 1998 оны Элбэгдорж байлаа. Ичмээр юм билээ, өмнөөс нь нүүр улайх хэцүү юм билээ. Ингэхэд нөгөө Ми.Энхболдын хонгилоос татаад гаргана гэсэн яав, Женкогийн хонгилоор гулсуулаад, Оюукийн торонд хашчихлаа шүү дээ. Албан ёсоор албанаасаа буугаагүй ч гэсэн албан бусаар чи алиа болоод удлаа, амаа тавиад туулаа.

Иргэдийн чинь сэтгэлд Ерөнхий сайд гэж нэг индэр байдаг юм, тэр индрээсээ тэд чамайг авч хаяад удаж байгааг ухаарах цагтаа тамгаа өгөөд таваргаад хариарай, миний дүү. Одоо Монголд эдийн засгийн мэдлэгтэй, олон улсын харилцааны ойлголттой Ерөнхий сайд л хэрэгтэй байна. Уянгалдаг, төсөөлдөг, уралдаж ярьдаг, уран донгоддог хүн ерөөс хэрэггүй.

Илүү гүн нүхэнд илүү чанга унагаах гээгүй бол ингэсгээд болно за, мань хэд нь ядраад байна, 2050 он байтугай, 400 сая жуулчин байтугай, чиний амласан 5000 долларын цалин байтугай маргааш дусал тариа олдохгүй бол амь чад, ажлын байр байхгүй бол амьдрал пад болоод байна ааа. Чадамжгүй Засгийн газар тогтвортой удах тусмаа чадал шавхана, чацга болгоно л гэж мэд." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
632374
15 эможи

new
2021-11-07 23:12
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Зочин
2021-11-04 11:11
Эмүжин Маань яг үнэний хэлсэн байна Ард түмэн бид чамтай хамт шүү Амжилт хүсий
zochin
2021-11-03 19:02
Oyunerdene ,Nymbaatar 2/n yrij helj baigaa sanaachilj baigaag harahaar Oyuntolgoin gereeg uurchluhud tolgoi hureh bolov uu uu gej emeej baina .Turin hun arai im setgelgeetei baij bolmoorgvi sanagdah yum Surna did
Эмүүжин үнэнийг янзтай бичжээ
2021-11-03 17:02
Эмүүжээн Ард түмэн чамтай хамт шүү. Оюука огцор
Зочин
2021-11-03 12:20
Өмнө нь ийм юм харж сонсож үзэж байгаагүй юм шиг хуцах чинь!!! Бүгд л адилхан яриад л гарч ирсэн ш дээ. Олон юм хуцаж ярилгүй л хийх боломжийг нь л олго за!!!!
Сайхан бичсэн байна.
2021-11-02 23:30
Дэндүү үнийн бичжээ. Энэ байдлаараа бол 50 дахь тунгаа хийлгээд 2050 онтой золгий гээд байж байхаар л сайд шүү дээ.
Эмүжин Отгон гээд хараас өөр өнгө ялгадаггүй сэтгүүлч нэртэй авгай нар олширчээ
2021-11-02 17:35
Багаа
МӨНГӨНИЙ СЭТГҮҮЛЧ
2021-11-02 15:02
ЭНЭ НЭГ ХҮҮХЭН ЮУНД ИНГЭЖ МАН НАМД ӨСӨРХӨНӨ ВЭ, ЭНЭ ЗАЛУУ ХАРИН Ч ЭНЭ НАМД ТОГТСОН ХУУЧИНСАГ БАРАГ М.ЭНХБОЛД БАДАМЖУНАЙ НАРЫН ТОГТОЛЦООГ СӨРЖ БУУЛГАЖ ОДОО ЦЭГЦЛЭЖ БАЙГАА ХҮН ЭМҮЖИН ТАН ШИГ М.ЭНХБОЛОДЫНХОНЫГ ХАМГААЛДАГ НЬ БИШ ШҮҮ. ЧИ ЭНЭ ЯНЗААРАА БОЛ МӨД ДА ХҮРЭЭ ЗАХЫН ЦААНА БАЙДАГ АМРАЛТ СУВИЛАЛЫН ГАЗАР ОЧИХ БАЙХАА САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ
zochin
2021-11-02 13:35
ene maanag ESaid Ouuyerdene dald or !!!, bid odor bolgon tuildaj ,ydarch zovj uchej bna. Odoo oroo ajilaa ogood dald or. Ene emegtei yg l uneniig zov bichsen bna. Unschaad buschuu ogchor ESaidaa
zochin
2021-11-02 13:35
ene maanag ESaid Ouuyerdene dald or !!!, bid odor bolgon tuildaj ,ydarch zovj uchej bna. Odoo oroo ajilaa ogood dald or. Ene emegtei yg l uneniig zov bichsen bna. Unschaad buschuu ogchor ESaidaa
Иргэн
2021-11-02 13:12
Үзэн ядалтаар тархи нь бохирдсон зохиолч, яруу найрагч бүр ч хэрэггүй.
Зочин
2021-11-02 12:03
Зөв бичжээ.Улам л үргэлжүүлэн бидний дуу хоолой болж яваарай.
хуц
2021-11-02 11:35
хуц лалрын эмуужин ан намын бичээч 2050 онд монгол жихэн хөгжөнө залуус 65 тай төр барина малаа
ЭМҮЖИН БРАВО
2021-11-02 10:48
ЯДАЖ ГАНЦ ИЙМ ҮГ НЬ ХУРЦ ҮЙЛДЭЛ НЬ ШУДАРГА СЭТГҮҮЛЧ МОНГОЛД БАЙГАА НЬ ЯАМАЙ ДАА
keyboard_arrow_up