Боловсролын хуулийн төслийн хүрээнд хоёр дахь хэлийг англи хэл байх талаар хэлэлцжээ

2021 оны 11 сарын 01

Arslan.mn

Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд боловсролын салбарын шинэчлэл, Боловсролын ерөнхий хууль болон дагалдах хуулийн төслийн хэлэлцүүлэг Бямба гарагт болжээ.

Хэлэлцүүлгээр:

  • Боловсролын ерөнхий хуулийн төсөл
  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл
  • Дээд боловсролын тухай хуулийн болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн үзэл баримтлалын төсөл
  • Хүмүүнлэгийн боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн талаар санал солилцож, асуулт, хариулт өрнүүлсэн байна.

Боловсролын эрх зүйн шинэчлэлээр:

  • Монгол хүний сурах, хөгжих тэгш эрх хангагдана
  • Хүний хөгжил төвт сургалтын байгууллага, багштай байна
  • Хүмүүн капитал бүхий эдийн засаг, нийгмийн хөгжил хангагдана хэмээн салбарын яамныхан үзэж байгаа юм.

Боловсролын ерөнхий хуулийн төслийн хүрээнд хийгдэх чухал асуудал бол боловсролын чанарын үнэлгээ, багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, мөн цахим боловсрол буюу зайн сургалтыг бий болгох зэргийг тусгаад байгаа аж. Хуулийн амин сүнс бол багш бэлтгэх тогтолцоо юм.

Arslan.mn

Одоогийн байдлаар 40 сургуульд багш бэлтгэж байна. Багш бэлтгэх тогтолцоог сайжруулж, багш ажлын байран дээр тасралтгүй суралцах боломжоор хангах нь чухал. Дэлхийн 138 улс 12 жилийн тогтолцоотой байна. Энэ тогтолцоог мэргэжлийн сургалттай уялдуулж, бүх хүүхдийг 12 жилийн тогтолцоотой болгоно. Үүнээс гадна үр дүнд суурилсан, чанар дээр үндэслэсэн санхүүжилтийн тогтолцоог бий болгохоор хуулийн төсөлд тусгаад байгаа.

Ажлын хэсгийн гишүүд боловсролын байгууллага ашгийн төлөө болон ашгийн бус байх, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад гурван настайгаас нь авах, ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоог бүх нийтээр байх, боловсролын байгууллагын удирдлагын томилгоо, хоёр дахь хэл англи хэл байх, дээд боловсролын сургалтын асуудал зэрэг олон асуудлаар нухацтай ярилцжээ.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, боловсролын эрх зүйн шинэчлэлийн асуудлаар санал хэлэв.

Эх сурвалж: Эх сурвалж: БШУЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632313
0 эможи

Зочин
2021-11-07 23:24
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up