УОК: Томуугийн улирал эхэлж байгаа тул 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах асуудлыг яаран шийдэж болохгүй

2021 оны 10 сарын 27

Arslan.mn

Ковидын нөхцөл байдлын улмаас 2 болон 3 настай хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй.  Тэгвэл хүүхдүүдийн дунд бүртгэгдэх халдварын түвшин буурч байгаа  учир ирэх 11 дүгээр сарын 1-нээс дээрх настнуудыг цэцэрлэгт хамруулах боломж бүрдэж байгаа талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү тодруулахад, "Өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг яриагүй. Ер нь цэцэрлэг, сургуулийг нээлттэй байлгах нь иргэд гуравдугаар тундаа хэрхэн хамрагдахаас шалтгаална. Улсын хэмжээнд гарч буй нийт халдварын тохиолдлын 18-19 хувийг хүүхдүүд эзэлж байна. Үүнээс гадна манайд улирлын томуугийн эрсдэлтэй цаг үе дөхөж байгаа тул нарийн үнэлгээ, дүгнэлт хийхгүй бол яаран шийдвэр гаргах нь халдвар тархах нөхцөлийг бүрдүүлнэ. Цэцэрлэг, сургуулийг нээнэ гэдэгт бид санал нэг байгаа. Гэхдээ хэзээ, ямар нөхцөлтэйгөөр нээх вэ гэдэг асуудал л байгаа юм." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632198
1 эможи

Зочин
2021-11-07 23:26
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up