Л.Энх-Амгалан: Баян-Өлгий аймагт багш нарыг авилгаар ажилд авах тариф 5-10 сая тогтсон байна

2021 оны 10 сарын 26

Arslan.mn

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Баян-Өлгий аймагт шалгалтаар биш ойлголтоо нэгтгэж, онош тавихаар очсон. Жирийн багшийн үгийг сонсож, алдаа, оноогоо ил шулуун ярилцахаар зорьсон.

Хос хэл гэж юу вэ гэдэг бодлогын тодорхойлолт байхгүй, стандарт байхгүй, хөтөлбөр байхгүй, ном, сурах бичиг байхгүй, толь бичиг байхгүй, арга зүй байхгүй. Үүнийг үндэсний цөөнхийнхөө хүсэл сонирхлыг боловсролын бодлогодоо зохицуулж чадаагүй, цөөнх дотор амьдарч байгаа ястнуудынхаа боловсролын эрхийг үл хүндэтгэсэн, боловсролын салбарын 30 жилийн эмгэнэл буюу орчин цагийн боловсролын байгууллага үүссэний 100 дахь жилийн эмзэглэл гэж нэрлэмээр байна.

Боловсролын салбар улс төрөөс хэт хараат болсон. Багш, багш бус ажилтнуудын харьцаа алдагдсан, Хос хэлээр боловсрол олгох хөтөлбөр, арга зүйг шинэчлэх хэрэгтэй, Багш нарын чадавхыг сайжруулах шаардлагатай, багш нарыг авилгаар ажилд авах тариф /5-10 сая/ тогтсон...

Одоо хэн нэгэн дарга, аль нэг үндэстнийг буруутгаж, алдааг өөрөөсөө зайлуулах бус салбар хариуцсан сайдын хувьд ирэх он жилүүдийг цөөнх, олонхийг үл харгалзан хүүхэд бүрт чанартай боловсрол олгох эрхийг нь хангахын төлөө, түүнийг түгээх, тарих ёстой багш нарынхаа ур чадвар, амьдралын чанарыг сайжруулахын төлөө, зөв бодлогоор засахын төлөө ажиллана.

Ер нь боловсролын статистик тоогоо мэдэхгүй хүн салбараа хянаж чадахгүй, хянаж чадахгүй хүн салбараа удирдаж чадахгүй. Тиймээс боловсрол доторх болж бүтэхгүй байгаа нууц цоожнуудыг тайлж байж авдраа цэвэрлэнэ гэж ил шулуун хэлмээр санагддаг.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
632150
1 эможи

Зочин
2021-11-07 23:30
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Зочин
2021-10-27 18:35
Одоо л сайд авлигыг ил хэлжээн. Тэрнээс аль дээрээс л 90ээд оноос л захирал эрхлэгч бодох гэж үхэлддэг тэгээд авлигаар баяжих гэсэн явдал дэлгэрсээн. Одоо ч бүр байх ёстой зүйл мэт л болсон. МАНд танил талгүй бол тэгээд eр нь энэ Монголд амьдрах аргагүй л талдаа гарсан шүү. МАНын намчид сургууль цэцэрлэгийн удирдлагыг гартаа аваад авлига юугаан бол жинхэнэ утгаар нь болгосон. Бас намчид бодоогүй хамт олноо манай нөгөө гээд 2 гурав хуваачихна гэжгаа. Боловсролыг сайдын уурлаад мөнгө өгөхгүй гээд байгаа хувийн сургуулиуд чинь ихээ хэмжээнд нүүр тахалж авч яваадаа
Зочин
2021-10-27 13:52
Авилгын загалмайлсан эцэг нь баурыжан
Зочин
2021-10-27 05:22
Ганц ӨЛГИЙ бишээ хааягүй бүх төрийн ЕБС д захирал болохдоо гаргасан зардлаа эрхлэч болгосон багш наараасаа ашигаа хүүхдийн хоолны мөнгөнөөс мөн сургуулийн төсвөөс / засвар эн тэр / эрхлэгч нар томилгооны бус багш нараас багш гар сурагчид эцэг эхчүүдээс шат шатандаа өөрсдийн гаргасан зардлаа олж авдаг систем тогтоод удаж байна үнэмшихгүй бол сургуулийн багш нараас нэргүй асуулт тавь хэлээд өгнө зарим нь ажилгүй болохоос айдаг байх
keyboard_arrow_up