УОК: Монголд коронавирусийн МЮ хувилбар арванхоёрдагаар сард дэгдэх тооцоолол гарсан

2021 оны 10 сарын 24

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан  коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн судалгааг танилцуулжээ.

Тэрбээр  “УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн судалгаагаар 12 дугаар сарын сүүлчээр МЮ хувилбар дэгдвэл вакцины үр нөлөө дахин буурахаас гадна дельта хувилбартай адил далайцтай тархах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг хойшлуулшгүй авах шаардлагатай. Өмнөх туршлагаас харахад шинэ хувилбар олон улсад бүртгэгдсэнээс хойш дунджаар гурван сарын дараа Монголд орж ирдэг. Иймд коронавирусийн МЮ хувилбар 12 дугаар сард дэгдэх тооцоолол гарсан." талаар дурдсан байна.

ДЭМБ-ын мэдээлж байгаагаар B.1.621 буюу Мю хэмээн нэрлэгдсэн тус хувилбар дархлааны системд баригдалгүйгээр хүнийг өвчлүүлэх хөнөөлт чадвартай гэнэ. Мөн зарим эрдэмтэд эл хувилбарын эсрэг зарим вакцин ямар ч үйлчилгээгүй байж болзошгүй гэж таамаглаж байгаа ч бататгахын тулд цаашид илүү нарийн судлах шаардлагатай аж.

Анх энэ оны нэгдүгээр сард Колумбад үүссэн гэх тус хувилбар өдгөө нийт 39 улсад бүртгэгдээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632054
1 эможи

Зочин
2021-11-07 23:32
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
монгол
2021-10-24 19:26
шинэ хувилбарын нэр нь САЮ юм биш үү
МЮ-тайгаа зайл самараа
2021-10-24 11:11
зайл
keyboard_arrow_up