Н.Тавинбэх: Цахилгаан, дулааны үнийг багадаа 20 хувиар нэмэх шаардлагатай байна

2021 оны 10 сарын 15

Arslan.mn

Өчигдөр /2021.10.14/ УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Ерөнхий сайдын танилцуулгатай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд асуулгад Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм. 

Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Эрчим хүчний тухай хуулиар цахилгаан, дулааны үнийг Эрчим хүчний зохицуулах хороо хариуцдаг. Эрчим хүчний зохицуулах хорооноос хамгийн сүүлд өгсөн мэдээллээр түүхий эдийн үнэ өсөж байгаатай холбоотойгоор цахилгаан дулааны үнийг дор хаяж 20 хувиар нэмэгдүүлэх тооцоо танилцуулсан. Ер нь цахилгаан дулааны үнийг нэмэхгүй бол үйл ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Чадлын дутагдалд орж эхэлсэн гэдгийг бид мэдэж байгаа. Чадлын дутагдлаас гарах, хөрөнгө оруулалтыг нэмэхийг гацааж байгаа зүйл бол төрөөс цахилгаан дулааны үнийг хатуу барьж байгаатай холбоотой. Тиймээс цахилгаан дулааны үнийг нэмэх зайлшгүй шаардлага байгаа” гэсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11
631868
13 эможи

Зочин
2021-11-07 23:51
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Зочин
2021-10-18 22:01
Түүхий эд битий хэл хүнс түлш түлээ бүгд нэмэгдчихсэн байгааг хэн хүнгүй мэднэ гэтэл бидний цалин хэд билээ ард түмэн чинь яаж амьдрах юм цалингаа 4,5 дахин нэмчээд ийм их татаас юмаа авацгаа за юу тэрнээс нааш хуц гэж хэлмээр байна. Ямар гээчийн төр засаг вэ гаднаас өчнөөн зээл авч байгааг юуны тулд яах гэж тэр их өр зээл хэнд ашиг авчрав юуг өөд нь татав хэлэх үг ч олдохгүй юмаа ард түмний цөхрөлийг бараад та нар яах гэсэн юм бэ дундаж болон доод давхаргын хүмүүс чинь яаж амьдрах юм бэ ........
Зочин
2021-10-17 10:33
сэргээгдэх эрчим хүчний, суурь үнэ, эдгээрээс нөт давхар авдаг луйвраа зогсоо. ЭХ-ны үнэ нэмэх үндэслэл байхгүй шүү. Ямар их өндөр цалин, нийгмийн халамж эдэлдэг давуу эрхтэй салбар шүү.
Lodoi
2021-10-15 17:39
Iim ved une nembel baraa vilchilgeenii une osno ard irgediin byhimdal deed tsegtee hurne ene said fotood noots bololtsogoo daichlah erchim huchind bga urgui zardal,shahaa ed nariig tsegtsleh heregtei
Miigaa
2021-10-15 15:15
Цалин тэтгэвэрээ нэмчихээд vнээ нэмээрэй
Aa
2021-10-15 11:56
Ene gatsaasan olon tom tusuluudee yvuulaachee yriad l bhiin yuch hiihgui erchim huchnii yam bol zugeer mungu avilga ugsun gazart l uilchilj bn
Иргэн
2021-10-15 11:23
Нүүрсний үнэ, цахилгаан, бензиний үнийг дараалсан сонгуулиудтай холбоотойгоор хэт удаан барьснаас энэ салбарууд бүгд өрийн сүлжээ, хямралд орж байгаа нь үнэн л дээ
olzii
2021-10-15 11:22
Тэгвэл сэргээгдэх эрчим хүчнийхээ мөнгийг хас
mongol
2021-10-15 11:11
tgwel tsalingaa nemcheed.huts
zochin
2021-10-15 11:02
ene odoo yu gutsaad bgaanbee
Bbb
2021-10-15 10:51
Bitgii hutsaa
keyboard_arrow_up