Б.Жавхлан: ХӨСҮТ-ийн нөхцөл байдал үнэхээр сэтгэл эмзэглүүлдэг
2021 оны 10 сарын 11
ХӨСҮТ-ийн барилга засвар үйлчилгээ хийгээгүй удсанаас эмнэлгийн дотоод орчин хүн ажиллах, өвчтөн эмчлүүлэхэд маш хүндрэлтэй байгааг цахим орчинд гараад буй.
Тэгвэл өнөөдөр болсон УИХ дахь МАН-ын бүлгийн мэдээллийн үеэр Сангийн сайд Б.Жавхлан "ХӨСҮТ үнэхээр сэтгэл эмзэглүүлмээр юм билээ. Би өөрөө ковид тусаад тэнд хэвтэхдээ мэдсэн. Ирэх онд ХӨСҮТ, ХСҮТ-д онцгой анхаарал хандуулна.
ХӨСҮТ-д гэхэд 100 гаруй сая долларын хөрөнгө оруулалт шаардагдахаар байгаа учир ирэх оны төсөвт тусгавал том дарамт болно. Тиймээс энэ асуудлыг гадны донор байгууллагуудын зээл тусламжаар нэг мөр дорвитой шийдэхээр судалж байгаа." гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
631720
3 эможи
Зочин
2021-10-11 22:10
10 jil ih deed surguuli tsetserlegee karentilaachee
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс