ТӨСӨВ 2022: Сайд нар нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байна

2021 оны 10 сарын 08

Arslan.mn

Ирэх онд төсвийн хэмнэлтийн бодлого барьж ажиллахаар Сангийн яам төлөвлөжээ.

Энэ хүрээнд дараах 10 хэмнэлтийг хийх бөгөөд 12 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой гэж тооцоолсон байна. Үүнд:

  • Сайд нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга дундаа нэг туслахтай байна
  • Төрийн захиргааны байгууллагууд авто машин хэрэглэхгүй. Зайлшгүй шаардлагатай бол хувийн хэвшлээс түрээсээр ашиглана.
  • Тэтгэвэрт гарсан 2 албан хаагч тутамд нэг албан хаагч шинээр ажилд авах
  • Төрийн захиргааны байгууллагын албан хаагчийг ажлын нэг өдөрт гэрээсээ цахимаар ажиллах горимд шилжүүлэх
  • Цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, дулаан хангамж, хоол үйлдвэрлэлийг хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх
  • Албан контор шинээр барихгүй, тусгай чиг үүрэг гүйцэтгэхээс бусад байгууллага автомашин шинээр худалдан авахгүй байх
  • Бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинар, хурал зөвлөгөөн зохион байгуулах, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулахаар тооцож, зардлыг тэмдэглэхгүй
  • Төсвийн хөрөнгөөр кино хийхгүй, ой тэмдэглэхгүй, ном хэвлүүлэхгүй байх, шагнал урамшуулал өгөхгүй байх
  • Засгийн газрын агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байх, дарга нь зөвлөхгүй ажиллах
  • Цахим гарын үсэг нэвтрүүлж банк, даатгал, нотариат, тусгай зөвшөөрөл, хөрөнгө болон эрх өмчлөх, эзэмших, ашиглах шилжүүлэх, сунгах зэрэг үйлчилгээнд ашиглах бодлого хэрэгжүүлэх нь.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631626
6 эможи

Zochin
2021-10-11 17:17
Tsaashdaa ch dahin hemnelt hiij ajillah heregtei. Nen yalangiuya turiin alband zoriulj barilga baishin nemj bariulahgui baih(surguuli tsetserlegees busad) Turiin alban haagchidiin toog tsuuluh heregtei.
keyboard_arrow_up