Х.Нямбаатар: Ирэх сарын 1-ээс эхлэн иргэд газрын гэрчилгээгээ цахимаар QR-кодтой хэвлэн авах боломжтой
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Авлигын индекс бууруулах ажлын хүрээнд төрөөс олгож буй үйлчилгээ, тусгай зөвшөөрлийг цахим болгох ажилд анхаарлаа хандуулж байгаа.
Үүний хүрээнд ирэх аравдугаар сарын 1-нээс эхлээд сум, дүүрэг, аймаг, нийслэлийн газрын албанд заавал очиж үйлчилгээ авахаа болино.
Газар эзэмшигч, өмчлөгч нь өөрийн эзэмшил газрынхаа гэрчилгээг цахимаар QR кодтой хэвлэж авах боломж бүрдэж байгаа. Хэрэв хүсвэл тухайн газрын албандаа хандаад үнэт цаасан дээр хэвлүүлж болно. Гэхдээ цахимаар хэвлэж авсан QR кодтой гэрчилгээ нь үнэт цаасан дээр хэвлэсэн гэрчилгээтэйгээ нэгэн адил хүчинтэй. egazargov.mn хаягаар энэ үйлчилгээг үзүүлж эхэлнэ." гэлээ.