Засгийн газар хуралдаж байна

2021 оны 9 сарын 29

Arslan.mn

Өнөөдөр Засгийн газрын /2021.09.29/ ээлжит хуралдаан болж байна.

Хуралдаан 08:00 цагт эхэлсэн бөгөөд цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. 

Тухайлбал, Улсын онцгой комиссын өнгөрсөн даваа гарагт хуралдаж шийдвэр гаргасан. Эл шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж баталгаажуулах юм. Учир нь, Улсын Онцгой комиссоос гадаадаас ирж байгаа иргэдийг тусгаарлахгүй, нисэх онгоцны буудал дээр шинжилгээ авч, нууд нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан. Түүнчлэн хурал цуглаан, жагсаал болон олон нийтийг хамарсан арга хэмжээг ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хориглож, худалдаа үйлчилгээний газар болон паб, ресторан, хоолны газрын үйл ажиллагааны цагийн хуваарийг 22:00 цаг хүртэл болгох шийдвэрийг гаргасан билээ. 

Үүнээс гадна Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэх аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631335
0 эможи

keyboard_arrow_up