С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа тулж, хүний нөөц дутмаг байна
УОК-оос өнөөдрийн хурлаар гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа тулсан байна. Ялангуяа үндсэн тусламж үйлчилгээ болон сувиллын ор нийлээд улсын хэмжээнд 27 мянга гаруй ортой ч өнөөдөр 21700 орон дээр ковидын тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Орон нутгийн хэмжээнд нийт орны 46,9 хувийг, нийслэлийн орны 50,3 хувийг ковидод зориулж дэлгэсэн. Үүнээс цааш ковидод зориулж ор дэлгэх боломжгүй. Учир нь үндсэн тусламж үйлчилгээ авах шаардлагатай өвчтөнүүдээ авч чадахгүй байдалд хүрнэ.
Эдгээр 21600 хүнээс 12 мянга гаруй нь хөнгөн байгаа бол хүнд, хүндэвтэр, маш хүнд хүн нь 10 мянга гаруй нь гэсэн үг. Бусад улстай харьцуулахад манайх маш өндөр хувьтай байна.
Манай улсын халдварын идэвхтэй тохиолдол 88 мянга байхад 21600 ор дэлгэсэн /24,4 хувь/ буюу хамгийн өндөр хувьтай байгаа нь нас баралтыг бага түвшинд барьж чадаж байна.
Мөн дархлаажуулалт өндөр хувьтай буюу нийт хүн амын 65,4 хувийг вакцинжуулсан, нас баралт олон улсын дунджаас бага буюу буюу 0,4 хувь байна. Манай улс хамгийн бага нас баралттай улсын есдүгээрт бичигдэж байна.
Мөн бид эрэмбэлэн ангилалтыг нарийн зохицуулах тушаал гаргалаа. Өчигдөр гэхэд нэн хүнд маш эрсдэлтэй, эмнэлэгт хэвтэж чадахгүй 200 хүн байсныг харьяа эмнэлгүүддээ татан авсан." гэлээ.