Л.Оюун-Эрдэнэ: Буруутгаж болохгүй, гадаах арга хэмжээг цаашид ч хийнэ
Олон хүн цуглаж, халдвар тархах эрсдэл нэмэгдсэн гэх шүүмжлэлд өртөөд буй "Цахим үндэстэн" арга хэмжээний талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өглөө.
Тэрбээр "Засгийн газар аль болох эдийн засгаа нээх бодлого барьж байгаа. Цахим үндэстэн арга хэмжээний хувьд Мишээл экспод хийх гэж байснаа Үндэсний соёл амралтын хүрээлэнд хийсэн. 120 орчим ААН нийлж хийсэн. Буруутгаж болохгүй. Мөн монголд анхны дрон шоу хийсэн.
Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг дэмжиж байгаа. Тийм учраас аж ахуй нэгжүүдээ дэмжиж оролцсон.
Цаашид ч гадаах арга хэмжээг Засгийн газар дэмжинэ. Цар тахлын нөлөөгөөр манай улсын эдийн засаг хасах руу орсон. Иймд гадаах арга хэмжээ зохион байгуулахдаа эрх чөлөөгөө хэтрүүлэхгүй байх тал дээр л анхаарах хэрэгтэй. Хөл хорих, халдвар хамгааллын дэглэмийг сахих нь зөв ч дасан зохицож, сөрж энгийн амьдралд орохын тулд бага багаар урагшлах нь илүү зүйтэй. Олон хүн цуглуулах тал дээр дутуу тооцсон байж магадгүй. Гэхдээ гадаа байгаа арга хэмжээ дэмжигдэнэ. Монгол улс вакцины хамрагдалтаар өндөр хэмжээнд байгаа. Одоо гуравдугаар тунгаа хийгээд эхэлсэн. Ингэснээр шинэ жилээ хамтдаа тэмдэглэхээр бид хичээж байна" гэлээ.