“Хог, дулаан, цахилгааны хөнгөлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс зогсооно“

2021 оны 9 сарын 15

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан: Жил бүрийн есдүгээр сарын 15-нд Сангийн яам ирэх оны төсвийн төслийг өргөн мэдүүлдэг. Энэ хуулийн анхны төслийг өнөөдөр танилцуулав. Мөн төрийн худалдан авалттай холбоотой судалгааны үр дүнг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан.

Мөн КОВИД-19-ийн дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл болон үзэл баримтлалын талаар танилцуулга хийлээ. 

Энэ онд эдийн засгийн уналт ёроолдоо хүрч, ирэх онд сэргэнэ гэж төсөөлөн улсын төсвийг боловсруулсан. Төсвийн шинэчлэлүүд үргэлжилнэ. Цар тахлын дараах үеийн эдийн засгийг эрчимжүүлэхэд энэ төсөв чиглэнэ. Төсвийн урсгал зардал бүр нийгэмд үр өгөөжтэй байхад анхаарна. Дэд бүтцийн салбараар дамжуулж эдийн засгаа дэмжих хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Мөн нийслэлийн түгжрэлийг шийдэх, төвлөрлийг сааруулахад анхаарна. Боловсрол, соёл урлагийн салбарт томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. 198 мянган төрийн албан хаагч байна. Энэ тоог өсгөхгүйн тулд хувийн хэвшлээр төрийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгүүлэн, хувийн хэвшлээ дэмжих, төрийн албыг цомхон болгохоор төлөвлөж байна.         

Дээрээс нь Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал байна. Өнгөрсөн дөрвөн жил утаатайгаа тэмцсэн бол энэ дөрвөн жил нийслэлд хэрэгжүүлэх бодлогын төв нь түгжрэл байх болно. Ирэх жилээс хөрөнгө оруулалтын ямар орон зай гарна тэрийг түгжрэлийг бууруулахад чиглүүлнэ. Хог, дулаан, цахилгааны үнийн хөнгөлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үзүүлэхгүй.

Хүүхдийн мөнгийг ирэх оны эхний зургаан сард энэ хээвэр нь байлгана. 100 мянган төгрөгөөс шууд 20 мянга болгон бууруулахаар зарим өрхөд хүнд тусах тул бид өөр хувилбаруудыг судалж байна. Ирээдүйн өв санг хүүхдийн мөнгөтэй  холбоно." гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
3
630977
10 эможи

Зочин
2021-09-16 12:25
энэ нэг юмны а мнаас олигтой үг гарахгүй нээ юм л бол хаана, зогсооно,түгжинэ гэх юм
keyboard_arrow_up