Л.Оюун-Эрдэнэ: Гуравдахь тунгаа хийлгэж, шинэ жилээ хамтдаа тэмдэглэе
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд "Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болсон билээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрхлэгчдийн тавьсан асуултад хариулжээ.
Тэрбээр "Цаашид цар тахалтай тэмцэнэ. Аль болох хөл хорио тогтоохгүй байх бодлогыг бид хийлгэцгээе. Бүгдээрээ гурав дахь тунгаа хийлгэж шинэ жилээ хамтдаа тэмдэглэе. АПУ-гийн П.Б тахлыг давсан даваагүй гэж хоёр хуваагдана. Монгол Улс чадсан улс байх ёстой" гэжээ.
Түүний энэ мэдээлэл олон нийтийн зэвүүцэл дургүйцлийг ихэд хүргэж байна. Учир нь вакциндаа идэвхтэй хамрагдаж, "ковидгүй зун"-ыг угтъя гэж Ерөнхий сайд уриалж байсан нь саяхан. Ковидгүй зун болоогүй, халдварын тохиолдлууд улам нэмэгдсээр байгаа.
Тиймээс Л.Оюун-Эрдэнэ сайд энэ уриагаа “Ковидгүй шинэ жил” болгож ийнхүү өөрчилсөн бололтой.