Ерөнхий сайд танхимаа бүтнээр нь “хадгална” гэв

2021 оны 9 сарын 13

Arslan.mn

Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа удаагүй л “унагах” оролдлого эхэлдэг. Тэр хэрээр ч тогтворгүй байх нь элбэг. Ардчилсан сонгууль явуулж эхэлснээс хойш Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлсэн дундаж хугацаа 1.8 жил байсан гэх судалгаа бий. Өөрөөр хэлбэл, үе үеийн Засгийн газар тогтворгүй, маш богино настай байсныг  судлаачид шүүмжилсээр байгаа юм. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч “хагарах” эсэхээ харуулах, тэсч үлдэж чадах уу гэсэн ээлжит оролдлоготой нүүр тулж байна. Засгийн газрыг огцруулах, эсвэл Л.Оюун-Эрдэнэ сайд нартаа сэлгээ хийх, чөлөөлөх тухай асуудал нэлээн хэд хоногийн өмнөөс улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн. Сүүлийн долоо хоногт улам хүчээ авч, Засгийн газрын кабинетаас “сугарах” сайд нар нэр устайгаа гарч ирэв. Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар сайд нарыг огцруулах асуудал хэлэлцэхээр товлосныг ч сөрөг хүчнийхэн уухайлан дэмжиж буй харагдсан. Угаас Засгийн газрыг сулруулах  акцийг сөрөг хүчин хийх нь тодорхой. Харин цаад санаархал юу вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Цар тахлын халдвартай нүүр тулсан хүнд цаг үед улс орны хамаг чухал бодлого шийдвэрийг зангидаж, хэрэгжүүлж буй Засгийн газрын танхим бүтэн эсэх нь хүн бүрийн анхаарлыг татаж буй юм. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гишүүдтэй уулзаж “Коронавируст халдвар /COVID-19/-ийн цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хууль”-ийн төсөлд санал авах үеэрээ төр, хувийн хэвшлийнхэнд “санаа зоволтгүй” гэсэн тайлбар хийхдээ “Засгийн газар сайд нар огцруулах асуудал огт ярихгүй.

Мэргэжлийн сайд нарын ажлыг нь хийлгэе. Одоо улстөржиж суух цаг биш.  Хэрэв улс төр хийх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай шууд тул. Ер нь үеийн үед Засгийн газрыг унагах, Засгийн газрын сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар л ирсэн. Ийм оролдлого бүр оносон нь тун ховор.

МАН яг энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээн төр, засгийн эрхийг бүрэн авч ажиллаж байна. Тиймээс бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улстөржих цаг бүр ч байхгүй. Засаг төр тогтвортой байна гэдэгт та бүхэн итгээрэй”  хэмээн ярьсан байна.

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
630871
1 эможи

Зочин
2021-09-13 18:08
Оюун-Эрдэнэ сайд үнэхээр шударга үнэний төлөө, бүтээж болгохын төлөө, улс орныхоо хөгжлийн төлөө чин үнэнчээр чөмгөө дундартал зүтгэж л байгаа юм бол тэр хөшөөг яагаад буулгав/ буулгасан шалтгаан худлаа байсан шүү дээ/ яагаад ард түмэндээ үнэнийг хэлээгүй юм, өөрийнхөө кармааны компаниар хийлгэсэн нь үнэн биз дээ, тэндээс сонгуулийн мөнгөө босгосон биз дээ. Үнэнээ хэлэх хэрэгтэй. Бусад хүмүүсийг шударга ажилла гэж шаардаж байгаа мөртлөө өөрөө яагаад шударга байж чадахгүй бна.
Зочин
2021-09-13 18:00
Уг нь аливаа засгийн газар тогтвортой ажиллах нь хамгийн оновчтой санал л даа. Гэхдээ энэ засгийн тэргүүний ноцтой гэмээр үйлдсэн мөнгө угаах гэмт хэргийг яавч зүгээр өнгөрөөж болохгүй. Тийм болохоор Оюун-Эрдэнэ сайдыг огцруулах зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл Андлалын хөшөөний асуудлыг ямарч талаас нь авч үзвэл яалт ч үгүй Оюун-Эрдэнэтэй салшгүй холбоотой. Холбоогүй юм бол үгээ хэлж үнэн зөв тайлбар хийнэ үү?
irgen
2021-09-13 11:31
eruul mend n saidaa jhn chadvarjularai ta.
Zochin
2021-09-13 10:37
Khuzna biz bi ardiin namiig demjdech khudalch Oyukiig bol vgvi shvv. Talbai namiin dargiinhaa esreg jagsaj unagaj baisnaa martsiin bhaa ev negdel gechihjee hutsna biz
keyboard_arrow_up