ЗГ: ХААИС-ийн зарим сургуулийг Дархан-Уул, ШУТИС-ийн зарим сургуулийг Өмнөговь аймаг руу шилжүүлэхээр шийдвэрлэв

2021 оны 9 сарын 08

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн 2021.09.08/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ирэх арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс өмнө хотын захиргааг Яармаг руу нүүлгэх шийдвэрийг гаргажээ.

Мөн ХААИС-ийн харьяа зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийн харьяа зарим сургуулийг орон нутаг руу шилжүүлэх замаар төвлөрлийг сааруулах шийдвэр гаргажээ. 

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн их сургуулийн зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн зарим шийдвэрийг Өмнөговь аймаг руу нүүлгэх ажлын бэлтгэлийг хангаж, стратегийг танилцуулахыг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасан байна. Эл асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ." гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
630750
16 эможи

Зочин
2021-09-11 16:08
Хан Уул дүүрэг Өлзийт Туул хороолол руу нүүлгэвэл бодитой болно.
Зочин
2021-09-09 12:16
Boltsgooc ta nar tgsnees hotiin towd bga huwiin surguuliadaa shiljvvlmeer bna. Hudlaa bhan mongo iddg hvmvvs surch bga oyutanuud ni howorshde
Маш зөв ажил хийхнээ
2021-09-08 22:24
Ёстой зөв дөө. Маш сайн байна. Зоригтой хийхээс аргагүй ажил шүү. Түгжрэл бууруулна гэж маш их хөрөнгө зарж иргэдээ нийслэлдээ бөөгнүүлж байснаас , энэ их өргөн уудам хөдөөрүүгээ тараан байрлуулах нь зөв. Хөдөө хөгжинө, дагуул хотууд томорно. Цус ойртолт багасна. Нийслэл түгжрэлгүй болно. Иргэд аяндаа хотод чихцэлдэж амьдрах сонирхолгүй болно. Одооч нийслэлд ажиллаж амьдрараас залхаад, хөдөө явахын түүс болж байгаа шүү дээ. Төр засгийн удирдлагууд эргэлзэж тээнэгэлзэлгүй шийдвэрээ гаргаж, ажил болгох хэрэгтэй. Ард түмэн дуртай бнаа.
Зочин
2021-09-08 18:52
Олон жил ярьсан шүү нүүлгээч
иргэн
2021-09-08 14:29
Олон жил ярьлаа. Хийгээчээ
Зочин
2021-09-08 14:10
Зөв хөө, ганц зөв шийдвэрийн санаа дуулдаж байна
keyboard_arrow_up