ЗГ: Хотын захиргааг 2021 оны 12-р сарын 31-ний дотор НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ шийдвэр гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албыг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын тогтоол гаргасан байна.
Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын захиргааг 2021 оны 12-р сарын 31-ний дотор Яармаг руу нүүлгэн шилжүүлэх үүргийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт өгсөн" гэв.
Мөн ХААИС-ийн харьяа зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийн харьяа зарим сургуулийг орон нутаг руу шилжүүлэх замаар төвлөрлийг сааруулах шийдвэр гаргажээ.
ШУУД ҮЗЭХ: