Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтарыг огцруулах талаар яригдаж эхэлсэн гэв үү
УИХ-ын намрын чуулганаар Л.Оюун-Эрдэнийн танхимаас зарим сайд нарыг огцруулах асуудал яригдаж эхэлжээ.
Тодруулбал, Зам тээвэр хөгжилийн сайд Л.Халтар, БОАЖ-ийн сайд Н.Уртнасан зэрэг сайд нарын талаар яригдаж байгаа бололтой.
Учир нь Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажил удааширсан, цаашлаад нүүрс тээврийн жолооч нарын дунд коронавирусийн халдвар гарсан тул БНХАУ хилээ хаасан нүүрс тээвэр зогссон зэрэг асуудал хөндөгдөж буй.
Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн тавдугаар сард замын ажилтай биечлэн танилцахдаа салбарын сайд Л.Халтарт "Хугацаа явах тусам зардал, хүн хүчний шаардлага нэмэгдэнэ, чанарын асуудал үүснэ. Олон нийт ч энэ замын асуудалд бухимдалтай байна. Долоо хоног бүрийн Засгийн газрын хурлаар явцыг танилцуулж байгаарай. 2022 оны 7-р сард Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орно. Түүний дараа Дарханы зам 10-р сард ашиглалтад орох нь байна. Тохирлоо шүү. Та толгойгоороо хариуцна шүү" гэж байв.
Гэсэн ч замын бүтээн байгуулалтын ажлыг 2022 онд дуусгаж амжихгүй, удаашралтай байгааг салбарынхан мэдэгдэж байна.