Л.Халтар: “Улаанбаатар төмөр зам“-ын даргаар Ц.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлж, саналаа ОХУ-д илгээсэн

2021 оны 8 сарын 11

Arslan.mn

"Улаанбаатар төмөр зам" ОХУ, Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа өнгөрсөн долдугаар сарын 18-нд хүнд өвчний улмаас таалал төгссөн. Тус байгууллагын даргыг ОХУ-тай зөвшилцөн томилдог. Тиймээс манай тал уг албан тушаалд хэнийг томилуулах саналаа ОХУ-д илгээжээ.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн дагуу бол даргаа хоёр талаас гурав гурван жилээр ээлжлэн томилох ёстой. Гэхдээ 1949 онд "Улаанбаатар төмөр зам" байгуулагдсанаас хойш 1991 он хүртэл Орос даргатай байсан. Түүнээс хойш өнөөг хүртэл хоёр жилд нь л Орос даргатай байсан. Бусад хугацаанд нь манай талаас томилогдсон дарга нар удирдсан. Бид "Улаанбаатар төмөр зам"-ын даргад тус нийгэмлэгийн орлогч дарга Ц.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлж, саналаа ОХУ-д илгээсэн. Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629715
0 эможи

keyboard_arrow_up