З. Мэндсайхан: Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр ургац хурааж авах төлөвтэй байна

2021 оны 8 сарын 11

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Тодруулбал, ургац хураалт, Богдхан төмөр замын асуудал болон Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын талаар холбогдох салбарын сайд нар мэдээлэл хийх юм.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Засгийн газрын хуралдаанаар ургац хураалтын талаарх тогтоол батлагдлаа. Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр ургац хурааж авах төлөвтэй байна. Энэ онд 616 мянган га талбайд үр тариа тарьсан. Үүний 461.8 мянга га-д улаанбуудай, 19.1 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86.4 мянган га-д тосны ургамал нийт 4.7 мянган га-д жимс жимсгэнэ тариалсан. Соёололт болон технологийн хувьд 90 хувийн сайн дүнтэй байгаа.

Орон нутгийн болон олон улсын чанартай замын эвдрэлийн асуудлыг шийдвэрлэх чиглэл гарлаа. Намрын хугацаанд ургацаа бүрэн хурааж авахад ажиллах хүчин хүндрэлтэй байна. Иймд Засгийн газар шийдвэр гаргаж, МСҮТ болон их, дээд сургуулийн оюутан залуус, цэргийн алба хаагчид, ААН-үүдийг ургац хураалтад хамруулна. Ингэхдээ үнэгүй ажиллахгүй. ААН-үүд гэрээгээ байгуулаад ажиллана.

Дунджаар өдөрт 50 мянган төгрөгийн цалингаар ургац хураалтад ажилчдаа ажиллуулахад бэлэн байна гэдгээ ААН-үүд хэлсэн" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
629709
1 эможи

Зочин
2021-10-02 07:57
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
zochin
2021-08-31 10:52
50k uguh gazar oldohgui shuu, yamarch sudalgaagui yum yarihaa boliochee
Зочин
2021-08-12 09:53
Хөөе мангар хараа, энэ жилийн тарьсан ногоог зарах талбай гаргаж өгөөч дээ. Зарж борлуулж чадахгүй бол ирэх жилийн ургац бас л адилхан муудаад дуусна шүү дээ. Ногоо зарах алга дарам газар хайрла.
Ганаа
2021-08-11 22:53
Хувиараа газар тариалан эрхэлдэг хүмүүс чинь 30к аар ажлуулдаг шүү. 50к гэхээр ашгаа ч олохгүй л юм болох нь дээ. Хувиараа газар тариалан эрхэлдэг хүмүүст наа 50к чинь хэцүү байна шүү.
keyboard_arrow_up