Х.Нямбаатар: Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт өрхийн хэрэглээний 0.07 га газар олголтыг зогсоох хэрэгтэй
Хууль зүй, дотоод хэргийн яаманд Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн хурал эхэллээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Газрын албадын дарга нар өөрийнхөө удирдлага ажиллаж байгаа албан тушаалтнуудад хандлагаа өөрчилье гэдэг аяныг өрнүүлмээр байна. Хоёр байгууллага газар олголттой холбоотой асуудал хариуцаж байна. Газар олголттой холбоотой асуудал маш их асуудал үүсч байна. Цахимаар газар хэрхэн олгох вэ гэдгийг хуулинд тодорхой тусгаж өгөх хэрэгтэй. Иймээс Газар олголтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг өнөөдөр байгуулна.
Цаашид Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт өрхийн хэрэглээний 0.7 га газар олгохгүй гэдгийг хуульд тусгаж өгөх хэрэгтэй. Эдгээр дүүрэгт шинэ сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллага, эмнэлэг барих шаардлага үүсээд байхад иргэдэд 0.07 га газар олголтыг зогсоох хэрэгтэй. Иймээс дүүргийн Засаг дарга нарт хандаж хэлэхэд газрын маргаангүй 60 хоног гэсэн аяныг өрнүүлэх чиглэлийг өгч байна." гэлээ.
ШУУЖ ҮЗЭХ: