Лхагва гарагт болох Засгийн газрын хурлаар шатахууны талаар “ШИЙДЭЛ” гаргана
ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг 9-р сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн. Иймд манай улсын Засгийн газар, “БНХАУ-аас тодорхой хэмжээний А-95, А-98 төрлийн бүтээгдэхүүнийг нэмж авах шаардлагатай. Бид энэ чиглэлээр БНХАУ-ын төрийн өмчит “China Oil” компанитай хамтрах болно” гэж өнмө нь мэдэгдэж байсан.
Шатахуун импортлогч ААН-үүд өнгөрсөн сарын эхээр шатахууны үнээ литр тутам 300 төгрөгөөр нэмсэн. Нэг л орой гэнэт шатахууны үнийг нэмсэн нь жолооч нарт хүнд цохилт болж, улмаар үүнийг дагаад бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн байгаа. Гэвч сар хүрэхгүй хугацааны дараа буюу 7 дугаар сарын 30-ны өглөө АИ-92 шатахууны үнийг литр тутамд нь 300 төгрөгөөр дахин нэмсэн билээ.
Тэгвэл ирэх Лхагва гараг /2021.08.04/-т хуралдах Засгийн газрын ээлжит хуралдаанаар “дотоодын шатахууны нийлүүлэлт, үнийн асуудалд шийдэлд гаргах болсон” гэж эх сурвалж мэдээллээ.