Есдүгээр сарын 1-нд хичээл эхлэх эсэх нь “Дельта“-гаас хамаарна гэв
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өлөө.
Энэ үеэр ёсдүгээр сарын 1-нд хичээл сургууль эхлэх эсэх талаар тодруулсан хэвлэлийнхний асуултад Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хариулахдаа, дархлаажуулалтад огт хамрагдаагүй 6-11 насны хүүхдүүдийн асуудал чухал байгааг хэллээ.
Түүнчлэн ковидын дельта хувилбараас хамаарсан эрсдэлт нөхцөл үүсэж болзошгүй. Хичээл сургуулийг хуулийн хугацаанд нь нээхийн төлөө бэлтгэлээ хангаж ажиллах үүргийг Засгийн газраас холбогдох байгууллагуудад өгсөн. Дельта хувилбараас шалтгаалж төлөвлөлтийг хийнэ гэв.
Сануулахад, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан есдүгээр сарын 1-нээс танхимаар хичээл эхлэх эсэхтэй холбоотой асуудлаар өнгөрсөн долоо хоногт /2021.07.19/ байр сууриа илэрхийлсэн.