ЗГ: Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулсан ч тайвшрах болоогүйг ЭМЯ сануулж байна
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: Монгол Улсын нийт хүн амын 60% коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байна. Хүүхдүүдээ вакцинжуулснаар 70%-д хүрнэ гэж тооцоолж байгаа. Эрүүл мэндийн яам, УОК-оос иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ барихыг уриалж байна" гэв.
Монгол Улсад халдварын дельта хувилбар бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Энэ вирусийн тархалт, өвчлөл өндөр байдаг. Тиймээс ЭМЯ, УОК иргэдийг халдвар, хамгааллын дэглэмээ сайн сахихыг сануулж байна.
10 их наяд цогц төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 280 мянган ажлын байрыг хадгалж чадсан талаар Сангийн яамнаас өнөөдөр мэдээллээ.