ТОДРУУЛГА: Монгол талын автомашинууд тухайн өдөртөө Эрээнээс ачаагаа ачиж, дараагийн өдөр хилээр гарч ирж байна

2021 оны 7 сарын 27

Arslan.mn

Замын-Үүд боомтын ариутгалын хаалганы стандартын шаардлага хангалтгүйн улмаас экспорт, импортын ачаа барааны эргэлт саатсан. Засгийн газраас тус боомтын ачаа тээврийн нөхцөл байдлыг сайжруулахаар долдугаар сарын 6-наас түр ажлын хэсэг томилоод байгаа.  

Тэгвэл ажлын нөхцөл байдлын талаар Зам-Үүд сум дахь Бүрэн эрхэт төлөөлөгч, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар "2021 оны 07 дугаар сарын 02-ноос 25-ны өдрийн байдлаар Авто замын боомтын хяналт шалгалтын бүсэд ачаагүй-594, боомтын гадна талд ачаатай 86, ачаагүй-1212, нийт 1892 ачааны автомашин дараалалд зогсож байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон БНХАУ-ын Эрээн хотын удирдлага, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хот дахь консулын газрын холбогдох албан тушаалтангуудын, хоёр улсын боомтын захиргааны хамтын ажиллагааны хүрээнд экспортын ачаа, бараа бүтээгдэхүүний халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэж байгаа баримт нотолгоо, БНХАУ-д хүлээн авагч нь тодорхой болсон тохиолдолд хилээр нэвтрүүлэхээр харилцан тохироод байна.

Замын-Үүд хилийн боомтын гарах чиглэлд өдөрт 110 автомашин гаргаж байгаа бөгөөд үүнээс 100 автомашин ачаагүй, нүүрстэй 10 автомашин гарч байна.

Орох чиглэлд ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашиныг өдөр бүр нэвтрүүлж байна.

Замын-Үүд суманд тусгаарлагдан дундын бүсэд ажиллаж байгаа 100 жолоочийг Гадаад харилцааны яамаар уламжлан Эрээн боомтын хилийн бүсэд ажиллуулах юм бол ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой болно.

Одоогоор Эрээн хотын ачаа барааны төвд ачаатай авто машины бөөгнөрөл байхгүй болж, Монгол талаас гарч байгаа автомашинууд тухайн өдөртөө Эрээний талд ачаандаа орж дараагийн өдөр хилээр гарч ирж байна.

Мөн БНХАУ-ын Хөх хотын төмөр замтай “УБТЗ”ХНН-ээс  яриа хэлэлцээрийг шат дараатай хийсний дүнд Тянжин боомтод гацсан чингэлэгийг 51 галт тэрэг 2261 чингэлэгийг төмөр замаар тээвэрлэн хүлээн авагчдад хүргээд байна.

Замын-Үүд шилжүүлэн ачих ангид дээрх хугацаанд вагоноос вагонд 5556 вагон буюу 128175 тн ачааг, автомашинаас вагонд 836 вагон буюу 35318 тн ачааг, нийт  6157 вагон буюу 156584 тн ачааг шилжүүлэн ачаад байна. Үүнээс Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас томилогдсон бүрэлдэхүүн 265 вагон буюу 7319 тонн ачааг шилжүүлэн ачсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
4
wow an post
4
yay an post
4
sad an post
2
ouch an post
3
confuse an post
6
angry an post
13
629194
98 эможи

Зочин
2021-07-31 20:55
Нэг өдөр өргөс авсан юм шиг журмандаа орохгүй ээ.Ажил гайгүй сайжирч л байгаа
Р
2021-07-30 11:02
Тэгээд яагаад одоо хүртэл би ачаагаа аваагүй байгаа билээ 3 нд ачсан бараа одоо болтол ирэхгүй байна
Зочин
2021-07-29 23:03
ачаа ирж бшаа ч дэндүү үнэтэй ирж бгаа тул бизнес эрхлэгчдэд хүндээр тусч бгаа
Azaa
2021-07-29 00:58
Монголчууд өөрсдөө зориуд ачаагаа авахгүй удуугаад үнэ өсгөөд байгаа юм бишүү
Баттогтох
2021-07-29 00:55
Битгий ингэж худлаа мэдээ хийлдээ. 2021.07.28 өдөр ачаагаа Эрээнээс авах гэж машин хайхад олдохгүй. Өмнө 3 сая хүрэхгүй байсан нэг машин ачааг одоо 28 сая төгрөгөөр ачина гэж байна.Болоогүй тэр машин ч олдохгүй байна. 2021.07.28 өдрийн байдлаар
З
2021-07-28 23:15
Худлаа аашаад байгаара
Отгонцэцэг
2021-07-28 19:20
Худлаа мэдээлэл бна. Солонгосоос 5-20нд явуулсан карго одоо болтол сураггүй л бна
Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
2021-07-28 14:40
Танай сайтыг худлаа мэдээ гаргасан гээд торгоод, хаалаа
ХУЛГАЙЧ ТА НАР
2021-07-28 14:38
ХУД ХУД ЗАЙЛ ХУДЛАА САЙТУУД
ЗАЙЛАА ТАНАЙ САЙТ
2021-07-28 14:37
ЗАЙЛ ХУД ХУД
ХУДЛАА ХУДЛАА ХУДЛАА ЗАЙЛ
2021-07-28 14:37
ХУДЛАА ХУДЛАА ХУДЛАА ЗАЙЛ ТАНАЙ САЙТ ТОРГОНО ШҮҮ
Сайтыг ХААЛГАЯ
2021-07-28 14:36
Сайтыг ХААЛГАЯ ХУДЛАА
zochin
2021-07-28 14:35
танай сайтыг хаалгана шүү худлаа мэдээ тавиад байвал. Харилцаа холбооны газарт хэлээд торгуулна шүү. Харилцагч нарт худлаа мэдээ өгч үймүүлдэг нь ямар учиртай вэ. Худлаа ажил хийсэн болж харагдахаа болиочээ хулгайч нараа
Forwarder
2021-07-28 13:52
Худлаа мэдээ нийтлэхээ болино уу газар дээрээ сайжирсөн юм байхгүй Хятад тал манай экспорт ачааг авахгүй хилээ хаагаад бараг 2 сар болж байна
Шаагаад байгаарай МАН
2021-07-28 12:32
Газар дээрэээ баыдал шал дордсон шүү???.ачаа бараагаа авж чадахгүй байна????.
Зочин
2021-07-28 11:45
HUDLAA TULBURTEI MEDEE BNA. OLON NIITIIG TENEGTUULHEE BOLIOCH
Зочин
2021-07-28 11:08
Худлаа мэдээлэл өгөхөө боль ард түмэн бүгд мэдэж б.гаа шүү дээ
Иргэн
2021-07-28 11:06
Эрээн дээр 7 сарын 2 нд ирсэн ачаа маань одоо болтол ирээгүй байна. Солонгосоос Таньжинээр 5 сарын 29 нд гарсан контэйнир одоо болтол байхгүй байна⁉️ Ачаа бараа ирж байгаа үнэ онгоцоор ирж байгаа бараанаас үнэтэй болчихсон энэ талаар ямар ажил хийж байгаан бэ? Монголын хамаг валют новшийн Эрээний жолооч,шалган,хил гаалийхны карманд ороод дууслаа❗❗❗
Oonoo
2021-07-28 10:38
Achaanii une tengert hadsan bnle shuu 2heseg 20d myngan togrog blhor baraa 200 yuani buyu 90d mynga bolj bn bid yum awch chadahaa boliloo ter ajillaad bga ulsuud n yaj ajillahaaraa owloos 2,3 dahin achaanii mongo n nemegdeed bdg bn aa ene asuudlaa shiidehgui bol uls tord toriin erh medliig bariad yah yum be neeh saihan saihan yum yriad amidral deer heregjihgui hudal huurmagaa hezee bolih ve? Shiidej ogooch
Зочин
2021-07-28 10:05
Tegvel une yagaad buuhgui bnaa.
Б
2021-07-28 09:40
Ганц хаалганаас болоод л гээд бх юм буруугаа заавал нэг юм руу чихэх юмдаа Авто машины гадна талд тэр вирус чинь наалдаад Хятад руу ороод бна гэж ямар эрдэмтэд нь хэлээд бгаа юм бэ
Zochin
2021-07-28 09:35
Unen uu?
Зайл
2021-07-28 09:28
Ачааы үнээ буулгаа пизда хараал идсэн засагын газар идэж уухаараа л нэг боллоо жоохон ард түмэнлүүгээ одоо юм хий л дээ хөөе бүх юмны үнэ тэнгэрт хадчаад 5 н цаас олоод идэж уухаасаа хэтэрхээ байлаа хөөе ганц оймсоо ч аваад өмсөхөөсөө айж байна одоо
Иргэн
2021-07-28 09:14
Яаж ингэж ор үндэсгүй худлаа ярьж чаддаг бнаа
ард түмэн
2021-07-28 09:01
ачаа үнэ буулга хятад нэмэгдээгүй бхад манайх яагаад нэмээд бгаан
Ганаа
2021-07-28 08:34
Зарим мэдээлэл ХУДАЛ байна шүү Боомтын хашааны гадна бэлэн зогсож байгаа 1200 Онлайн бүртгэлд бүртгүүлсэн ,ил задгай оочирт зогсоогүй хүлээж байгаа 1700 машин байгаа. Жишээ нь 1 машин 30 хоноод орно гэсэн үг шүү Бас хятад талд хамгийн багадаа 4хонож гарч ирж бна шүү дээ
Зочин
2021-07-28 08:24
Ачааны үнэ хэзээ буух вэ. 130мянгаар авч байсан бараа одоо 300мянгаар борлуулагдаж байна. Ард түмэн л хохирч бна
Ts
2021-07-28 08:18
Hezee achaanii vne buuh we
Бат
2021-07-28 07:53
Boliooshdee hudlaa medeelel tavihiin
Зочин
2021-07-28 07:46
Achaa irj baigaa ch teeverleltin une het hoorogdoltei ² dahin nemegdsen. Gardeeree mash ondor uneer avch bna hynalt tavij hayzgaar togtoogoochee
Зочин
2021-07-28 07:45
Заавал энэ бараа тээврийн асуудалд анхаарах хэрэгтэй гэж үү Энэ өвчинөө тооцоолсон уу Ялангуяа хүнсний бүтээгдэхүүн барааг бүү оруулаач ээ.
Зочин
2021-07-28 07:33
Vniig bichee shal xudal yum tawixaa bolio xuchin xeweer l bn
Зочин
2021-07-28 06:56
Худлаа битгий яриа. 6 сараас хойш контэйнэраа авч чадахгүй хүлээж байна
Зочин
2021-07-28 06:04
zamiin vvdiin irged bolon jolooch naraas asuuhad bodit amidral medegdene. bodit amidralaar ni niitlelee bichdeg baigaach
Хаха
2021-07-28 00:15
Шаагаад байгаарай. Очёр бахь байдгаар гацчихсан байна
Зочин
2021-07-28 00:13
Khog buu oruul
Зочин
2021-07-28 00:12
Nice
Зочин
2021-07-27 23:56
Битгий худлаа яриад бгаачээ 7 сарын 3 ны барааг 7 сарын 24 нд авлаа энэ тэгээд хурдан бна уу
P
2021-07-27 23:26
Өдөртөө 200 аас дээш машин Хятадын тал уруу гаргахгүй бол байдал хэзээч сайжрахгүй нэг.Эрээн замын ҮҮД ХООРОНДЫН АЧААНЫ ЗӨВХӨН ТЭЭВРИЙН ХӨЛС НЬ 20- 40 САЯ ТӨГРӨГ БОЛСОН БАЙНА .АЧАА АЧИХ МАШИН ОЛДОХГҮЙ ЯГ ХУУЧИН ХЭВЭЭРЭЭ БАЙНА
keyboard_arrow_up