ЗГ: Аймгууд дур мэдэж хөл хориог тогтоохыг хориглоно

2021 оны 7 сарын 07

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн тухай мэдээллээ. 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Орон нутгийн хувьд дур мэдэн хөл хорио тогтоохгүй. УОК үнэлгээ хийж, Засгийн газарт танилцуулж, шийдвэрлэнэ. Баяр наадмын өдрүүдэд ес хоног амрана.

УОК-ын хариу арга хэмжээнүүдээ танилцуулсан ба баяр амралтын өдрүүдэд ард иргэдийг хэрхэн зөв зохистой амрах боломжийг бүрдүүлэх талаар хэлэлцсэн. Боомтууд дээр хөл хориог хэвээр үлдээнэ. Харин бусад аймгууд дур мэдэн хөл хориог тогтоохгүй, үүнийг УОК-т уламжилж тодорхой үнэлгээ хийсний дараа боломжтой байхаар шийдвэрлэсэн.

Иргэд тэр дундаа нийслэлчүүд нэг удаад 5-аас дээшгүй хүний гэр бүлийн тоотойгоор аялах боломжтой ба гэр бүлийн нэг гишүүнээс түргэвчилсэн шинжилгээнд хамруулах, /вакциндаа бүрэн хамрагдаад 14 хоносон иргэнээс шинжилгээ авахгүй/, 5-аас дээш насны нэг хүүхдүүдээс шинжилгээ авна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628650
0 эможи

keyboard_arrow_up