Х.Нямбаатар: Анхан, дунд шатны авлигыг цэгцлэх ажлыг өмнөд хилээс эхэлж байна

2021 оны 7 сарын 06

Arslan.mn

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортыг зохицуулах үүрэг бүхий ажлын баг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнөөдөр ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны машин дугаарлажээ. Ачааны машины дугаарлалт нэмэгдэж, энгийн үеийнхээс гурав дахин цөөн машин гарч байгаа нь Хятадын талын хязгаарлалттай холбоотой ажээ. Учир нь БНХАУ-ын талаас Монголын хилийн боомтод ариутгал, халдваргүйтгэлийн стандарт хангахыг шаардаж байгаа юм. 

Өнөөдөр Замын-Үүд суманд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын баг ажиллаж Замын-Үүд боомтын авлига, албан тушаалын асуудлыг шалгаж, холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж буйг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэв.

Одоогоор зургаан албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар прокурорын зөвшөөрөл гарчээ.

Шан харамж авч том оврын автомашины дарааллыг дайруулан өөр автомашин оруулдаг гэх асуудлаар тэдгээр хүмүүсийн цаана байгаа албан тушаалтнуудыг лавшруулан шалгана гэдгийг мэдэгдлээ. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар " Анхан, дунд шатанд байгаа авлига, албан тушаалын асуудлыг шалгаж цэгцлэх ажил өмнөд хилээс эхэлж байна. Замын-Үүдийн "мафи" гэдэг зүйлтэй Засгийн газар тэмцэхээ илэрхийлж байна. Цаана нь олон боомтын асуудал яригдаж байгаа. Тухайлбал, Гашуунсухайт боомтод ижилхэн асуудал байгаа талаар иргэдийн хэд хэдэн гомдол ирсэн. Хилийн шалган нэвтрүүлэхтэй холбоотой авлигын асуудлыг цэгцлэх хамтарсан ажлын багийн шалгалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна. Ажлын багийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид томилгоо авч ирсэн албан тушаалтнуудыг удирдан, ажлыг нь уялдуулж, ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Ариутгал, халдваргүйтгэлийг стандартын дагуу болгон ажиллуулбал, БНХАУ-ын талтай ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх асуудлыг ярилцах боломжтой" гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
1
628621
23 эможи

Зочин
2021-07-10 06:38
Сү ЖДҮчид казиночид тендерчид чинь авилгачдын топууд Яагаад жараахайг олж харав Худлаа шүү Хүүк маягийн жүжиг эхлэлээ
Зочин
2021-07-09 19:30
Turuh emneleguudiig tsegtsleech!!! Ihenh ni avilgal awch turuuldegshdee hun bur medej bgaashd!!! Mungu ugch bj hudukgudug mungu uguhgui bol daramtlaal zaginaad bn ugunguut doligonoos dolooh geed gvideg.
Зочин
2021-07-09 13:36
Гашуун Сухайтын боомтын гаалийн хулгайч Гаалийн байцаагч нарыг даруй солиочээ...
Zochin
2021-07-09 10:09
Deerees exlej tzeverlex estoi bysyy dooroos ni xeden jaraaxai barilaa geed yu oorchlogdox yum unen tenegee bugd ajilaa ogvol taarna
Зочин
2021-07-09 08:25
Олон жилийн хуримтлагдсан авилга, хээл хахуул, ардын намын долдойнуудыг цэвэрлэх цаг н болжээ. Энэ цэвэрлэгээг дээр, дороосоо зэрэг эхлэх хэрэгтэй. Доод тал хаанаас эхлэх вэ гэвэл Хорооноос яагаад гэвэл хорооны албан тушаалтангуудаас илүү хорооны хэсгийн ахлагч нар Жишээ н Сонгино хайрхан дүүргийн 22 р хорооны хэсгийн ахлагч Баасанхүү мэт өрдын намын долдоонуудаас эхлээд цэвэрлэх хэрэгтэй. Энэ хүн хорооны хэсгийн ахлагчийн хэрээс хэтэрсэн ажил болох газрыг зарж газрын албаны байцаагчтай хуйвалдаж ёс бус үйлдэл хийж байгаас цэвэрлэх ажлаа ардын нам дорвитой хийж эхлэх хэрэгтэй.
irgen
2021-07-09 02:34
хундага архи пиво гэж явсанаас л дээр сонсогдож бна хаха
irgen
2021-07-08 10:23
Popdanzangiin buunii nohoi hajuud bga luivarchidaasa ehel.Naad jijighen gazriig chin chamaas iluu bolivsrol.buuri suuritai hun avaad yvj chadna.Delgersaihanaasa ehel.Dogoviin buh gazar shoroo.unet zuil Delgerssihani gart ochloo.Tednii humuus ch ajillaj bga.
zochin
2021-07-07 15:24
Medehgvi dee ...Ta nar bvgd l ene bohir systemiin bvteegdehvvnvvd shdee. Svrtei jvjig tawij bgaa ni dalduuraa yaah gsn l bodlogo bol...Ta naraas neeh sn sxn vr dvn garna gj bodohgv l bna.
иргэн
2021-07-07 12:38
УИХ,ЗГ-ын авилгач нартай тэмцэхгүй юм уу.Уул нь дээрээсээ эхлэмээр юм. Дунд, доод авилгач нар чинь УИХ,ЗГ-ын том авилгачдын гар,хөл,салаа мөчирнь шүү дээ.Нэг авилгачийг нөгөөгөөр нь солихоос өөр ямарч үр дүнгүй хийрхсэн ажил болно доо.
Иргэн
2021-07-07 10:18
Эх нь булингартай бол адаг нь булингартай.сү батболд,ундармаа, казиночин, ждучид казиночдоосоо эхэлж шалгаад шоронд хий луйварчидаа хань хамсаатнуудаасаа эхэл ,попордог шоучдаа
Зочин
2021-07-07 10:15
Ундармаа, сү батболддоо арга хэмжээ аваачээ өөдгүй нямбаатар танил талаа л орууулна нэмэгдхүүний байрыг солисноор нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
монгол
2021-07-07 08:51
сү батболдын гар хөл дүү хамаатнуудад яагаад гар хүрэхгүй баынааа.гол нь тэд нар шдээ жижиг загасаар шоудхаар.ер нь толгойг нь сольж баыж цэвэрлэгдэнэ шдээ.анхан шатнаас эхлэээд хичнээн сайжрууллаа дээр нь очоод гацаадаг гол толгойнуудаа л солих хэрэгтэй.тэр толгойнууд ёин жинхэнэ авилгачид байдаг шүү.
Зочин
2021-07-07 05:38
Усны булингар дээрээсээ эхэлж цэвэршдэг юм даа. Хүүхдүүдээ доороос нь эхэлж цэвэрлэнэ гэвэл тэр бас та нарын тэнэглэл......
Зочин
2021-07-06 20:08
hutsaad bai deed tuvshinii ta nariihiig yah yum?
Анхан дунд бишээ
2021-07-06 19:59
Эхлээд дээрээсээ өөрсдөөсөө УИХ, ЗГ-аас эхэл
УИХ-н гишүүд тохой гийлүүлсэн авилгачидаа яах гэж байна ??
2021-07-06 19:58
ЗГ-т байгаа авилгачин сайд нараа яах гэж байна ?
Х.Нямбаатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up