Х.Нямбаатараар ахлуулсан хууль хүчний байгууллагынхан Замын-Үүд боомтод баривчилгаа хийнэ
Замын-Үүд дэх завхрал албан ёсоор Засгийн газрын анхаарлын төвд орсон бололтой. Өнгөрсөн долоо хоногт Зам-Үүдэд ажиллах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ачаа тээвэр нэвтрэх үйл явц, нөхцөл байдалтай танилцан Хилийн хяналтын байгууллагуудыг зангидаж ажиллах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчийг томилж, зарим үүрэг өгсөн.
Энэ хүрээнд Засгийн газрын ээлжит бус хуралдааныг хийж, Замын-Үүд боомтод авах арга хэмжээнүүдийг хэлэлцсэн байна.
Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж эхэлжээ.
Ажлын хэсэгт АТГ, ЦЕГ, ТЕГ, МХЕГ, УЕПГ зэрэг хууль, хүчний байгууллагууд багтсан байна.
Шуурхай эх сурвалжуудын мэдээлснээр тус боомтод авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст арга хэмжээ авч, баривчлах бололтой. гэтэл үүнийг сонссон зарим дарга нар ажлын байраа орхиод зугтжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэнэ.