Ч.Болортуяа: Үндэсний баяр наадмыг НЭГ ЖИЛЭЭР хойшлуулах шийдвэр гаргалаа
Засгийн газар Үндэсний баяр наадмыг хойшлуулах шийдвэр гаргалаа. Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. Нийт зургаан асуудал хэлэлцсэн. Голлох шийдвэрийг танилцуулъя.
Тухайлбал, Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Өмнө нь наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулахаар төлөвлөж байсан ч ЭМЯ болон Эрдэмтдийн зөвлөлийн дүгнэлтээр наадам зохион байгуулбал 3,000 орчим хүн халдвар авах магадлалтай байгааг танилцуулсан. Иймд УОК-оос өчигдөр наадмыг хойшлуулах эсвэл цуцлах санал гаргасан. Үүнийг Засгийн газар дэмжиж бүтэн жилээр хойшлуулж байна.
Энэ шийдвэр орон нутагт мөн хамааралтай.