Цахим наадмаа цуцлахгүй, хурдан морь уралдуулна хэмээн хүүхдийн эрхийг зөрчиж буй Засгийн газрыг ШҮҮХЭД өгөв

2021 оны 7 сарын 01

Arslan.mn

Лантуун дохио ТББ-ын нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг долдугаар сарын 6-ны өдөр товлогджээ.

Тодруулбал, Лантуун дохио ТББ-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Засгийн газрын 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны зургаадугаар сарын 29-ний өдөр гаргасан.

Тус шүүхээс 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлт гаргасныг 2021 оны долдугаар сарын 6-ны өдөр хэлэлцэхээр товлон, хэргийн оролцогч нарт албан бичгээр мэдэгдсэн байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628444
5 эможи

Зочин
2021-07-02 09:40
Хэд хоног зурагтаар үзэх юмтай байх нь дээр байх аа, тэгэхгүй бол баахан архидалт, шоудалт болно. Үүнийг дагаад гол ус бузарлана, ахуйн хүчирхийлэл, гэмт хэрэг гарна, согтуурсан иргэд усанд живэх, архинд түлэгдэж хорвоог орхино, бодохоос аймаар. Яахав наадмаа хийхгүй бай, хатуугаас хатуу хөл хорь, хөдөлгөөн багасга.
Зочин
2021-07-02 09:40
Хэд хоног зурагтаар үзэх юмтай байх нь дээр байх аа, тэгэхгүй бол баахан архидалт, шоудалт болно. Үүнийг дагаад гол ус бузарлана, ахуйн хүчирхийлэл, гэмт хэрэг гарна, согтуурсан иргэд усанд живэх, архинд түлэгдэж хорвоог орхино, бодохоос аймаар. Яахав наадмаа хийхгүй бай, хатуугаас хатуу хөл хорь, хөдөлгөөн багасга.
Би Монгол хүн
2021-07-01 14:15
Наадам хийхгүй гээд хэрэлдээд байгаа хүмүүсээс үнэндээ залхаж байна аа!Наадмаа үзмээр байна. Яаж хийх ёстой вэ тэр ёс жаягаар нь наадмаа хийхийг ЗГ аас хүсч байна!
z
2021-07-01 13:22
zow
Зочин
2021-07-01 09:55
Зарим хүмүүсийг ер нь унтуулах хэрэгтэй юм шигээ юм бүхэн рүү үсчээд ядаргаатай
keyboard_arrow_up