Улбар шар түвшинд үйл ажиллагааг нь ХЯЗГААРЛАХ 18 БАЙГУУЛЛАГА

2021 оны 6 сарын 30

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн /2021.06.30/ ээлжит хуралдаанаар Олон улсын агаарын замын Чингис хаан, автозамын Замын-Үүд, Алтанбулаг боомтоос бусад боомтод зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл зогсоосон бол Засгийн газраас 2021 оны 06-р сарын 30 буюу өнөөдөр дуусах байсан өндөржүүлсэн бэлэн байдлын /улбар шар түвшин/  зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. 

Энэ үед үйл ажиллагааг нь хязгаарлах 18 чиглэлийн салбар:

Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө.

  • Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
  • Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
  • Бүх төрлийн баар
  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө.
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Хүнсний биш барааны зах худалдааны төв (Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 18 дугаар тушаалаар баталсан “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлага, бэлтгэл ажлыг хангасан нөхцөлд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө.)
  • Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
  • Сургалтын төв
  • Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
  • Алжаал тайлах төв
  • Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
  • Саун, бассейн, нийтийн халуун ус
  • Зочид буудал, дэн буудал
  • Амралт, жуулчны газар
  • Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
3
confuse an post
angry an post
2
628412
8 эможи

Иргэн
2021-07-04 13:09
Худлаа бүгд ажиллаж байна шал дэмий тэгж байхаар өөрсдөө эрүүл мэндээ бод гээд зоригтой хэл засагын газараа
тони
2021-07-03 21:12
Зочид буудал ажиллах уу
Huts
2021-07-01 08:09
Huts
Khavdii Tumurkhan
2021-06-30 23:46
ЭЕШалгалт ч 8 сарын 31-нээс наана авагдахгүй гэж ойлгох юм уу, Энх-Амгалан сайд аа.
иргэн
2021-06-30 20:33
Бүх төрлийн баяр гэхээр наадмыг ч илүү зардал гаргаж цахимаар явуулж хэрэггүй л баймаар юм. Байдлыг харж намар хүртэл хойшлуулж болнодоо.
keyboard_arrow_up