УОК: Спортын тамирчдын бэлтгэлийг “Орчлон” сургуулийн бассейнд хийхийг зөвшөөрлөө

2021 оны 6 сарын 30

Arslan.mn

Монгол Улсаа төлөөлөн олимпод оролцохоор бэлдэж буй тамирчид бассейн хаасны улмаас Туул голд бэлтгэлээ базааж буй тухай бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл усан спортын тамирчдын бэлтгэлийг “Орчлон” олон улсын сургуулийн бассейнд хийхийг УОК-оос зөвшөөрсөн байна.

Уг албан бичигт “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээг хязгаарласан. Иймд зөвхөн “Токио 2020” зуны олимпын наадамд усан спортын төрлөөр Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдын бэлтгэлийг хангуулах зорилгоор тус сургуулийн усан бассейныг ашиглаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөнө үү” гэсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
628411
1 эможи

.....
2021-07-01 10:42
ишшшш бүүр ядарцан улс юм аа тамирчдаа туулын усанд бэлтгэл хийлгүүлээд л ..... энийгээ тэгээд заавал түмэнд зарлаж нтр.....
keyboard_arrow_up