Засгийн газар Улаанбаатарт хатуу хөл хорио тухай хэлэлцээгүй байна
2021 оны 6 сарын 30
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хоёр сараар сунгаж, 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл үргэжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Харин нийслэл хотод хатуу хөл тогтоох тухай асуудлыг хэлэлцсэн эсэх талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "УОК хөл хорио тогтоох эсэх асуудлыг шийдсэний дараагаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлдэг. Өнөөдөр УОК-оос хөл хорио тогтоохтой холбоотой асуудлыг оруулаагүй" гэсэн юм.
Сүүлийн 24 цагт 2,246 хүнээс халдвар илэрч, нийт халдварын тоо улсын хэмжээнд 114,656 болж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628410
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс