Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотгол хэлэлцэж байна
2021 оны 6 сарын 29
Өнөөдөр /2021.06.29/ 09.00 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэлсэн бөгөөд хурлаар 2021 оны төсвийн тодотголыг голчлон хэлэлцэж байна.
Өнгөрөгч долоо хоногт ҮАБЗ төсөвт тодотгол хийх замаар хүүхдийн 100 мянган төгрөг болон тог, ус, дулаан, цахилгааны төлбөрийн хөнгөлөлт, тэтгэмжийг он дуустал олгох тухай асуудлыг хэлэлцсэн. Засгийн газар уг асуудалд дэмжсэн байр сууринаас хандсан бөгөөд УИХ-д холбогдох тогтоолын төслийг хүргүүлэхээр болсон.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628335
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс