Сангийн сайд Б.Жавхланг ямар нэг хүндрэл илрээгүй ч ХӨСҮТ-д хэвтүүлжээ
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өөрийн цахим хуудастаа коронавирус халдвар аваад эмчилгээнд орсон талаар тайлбар оруулжээ.
Тэрбээр "Миний бие өнгөрөгч 7 хоногт шинжилгээгээр КОВИД-19-ийн халдвар авсан нь тогтоогдон эмч, сувилагч нарынхаа хяналтанд эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээний хугацаандаа мэргэжлийн хүмүүсийн заавар, зөвөлгөөг дагаж эмчлүүлэхээс гадна Төр, засгийн ажлыг алдагдуулахгүй цахимаар холбогдон ажиллаж байна.
Миний хувьд Хятадын Синофарм үйлдвэрийн Vero Cell вакцины II тундаа дөрөвдүгээр сарын 20-нд хамрагдсан бөгөөд эмч, сувилагч нарын хэлж буйгаар вакцины хоёр тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцин хийлгээгүй иргэдтэй харьцуулахад халдварыг хөнгөн байдлаар тусаж, эдгэрч байгааг онцолж байна хэмээгээд "Цар тахлын хүнд үед ачааны хүндийг үүрч, голомтод ажиллаж байгаа Эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа сэргийлэх, хил, гаалийн шат шатны байгууллагын ажилтан албан хаагч, эрдэмтэн судлаачид Та бүхэндээ мөн цар тахлын эсрэг дэмжлэг үзүүлж буй хөгжлийн түнш орнууддаа ТАЛАРХАЛ илэрхийлье" Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөн, ямарваа шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Та өөрийгөө тусгаарлаж, цаг алдалгүй заавал мэргэжлийн байгууллагад хандаарай" гэв.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын ЖАВХЛАН гэжээ.