Наадам хийх 10 тэрбумын нэг тэрбум 650 сая төгрөгийг урлаг соёлын арга хэмжээнд зарцуулна гэв үү
Сүүлийн өдрүүдэд шүүмжлэлийн бай болоод байгаа Үндэсний их баяр наадамд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Засгийн газрын шийдвэрээр цахимаар хийхээр болсон наадмын төсвийг хэрхэн зарцуулах задаргааны талаарх зарим мэдээллийг хүргэе.
Тус төсвийг задлан авч үзвэл,
- Бүх ард түмний урлагийн их наадам-500 сая төгрөг
- "Зуун жил-Зуун бүтээн байгуулалт" телевизийн контент цувралаар хүргэхэд 100 сая төгрөг
- Ардын хувьсгалын түүхэнд холбогдох хөшөө дурсгалуудыг сэргээхэд 250 сая төгрөг
- Утга зохиолын шилдэг бүтээл туурвихад 100 сая төгрөг
- Ардын хувьсгалын 100 жилийн тухай дуу бүтээхэд 100 сая төгрөг
- Тайзны бүрэн хэмжээний "Монгол угсаатны билиг" тоглолтод 270 сая төгрөг
"Хаадын хаан" жүжигт 200 сая төгрөг - "Эрхэт Монгол" концерт 80 сая төгрөг
- Шивээ хиагт дуурь шинэчилсэн хувилбарт 50 сая төгрөг зарцуулахаар тус тус төлөвлөсөн байна.
Дээрх мөнгөн дүнгээс харахад наадмаа цахимаар хийгээд хэмнэлттэй байх шийдэл огт харагдахгүй байгаа бөгөөд хэмнэсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулах нь бүр худлаа болж таарах нь. Энэ зүгээр энгийн ард иргэдийн сэтгэл зүйгээр тоглох башир арга мэт.
Товчхондоо, цахим наадам хийхээр болсон ч түүнийг бүтээх өртөг хөлс 10 тэрбумаас хэд болж буурах нь тодорхойгүй нь иргэдийн дургүйцлийг хүргэсээр, эргэлзээ тээнэгэлзээ төрүүлж бухимдал төрүүлсээр байна.