Т.Баярхүү: Фитнес, бассейны үйл ажиллагааг 25-наас эхлэн 10 хоног ХЯЗГААРЛАХААР БОЛЛОО

2021 оны 6 сарын 23

Arslan.mn
УОК өнөөдөр цахимаар хуралдсан бөгөөд гарсан шийдвэрийг танилцуулж байна.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Эрүүл мэндийн яамнаас хөл хорио тогтоох санал оруулаагүй бөгөөд нөхцөл байдлыг үнэлэн зарим үйлчилгээг хязгаарлах санал гаргасан. Иймд мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн бялдаржуулах төв буюу фитнесийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 25-наас эхлэн 10 хоногийн хугацаанд зогсоож байна. Мөн ресторан, кафе, кофе шопыг заалаар үйлчлэхийг хязгаарласан хугацааг 10 хоногоор сунгалаа.

Түүнчлэн хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Одоогоор 19 аймгийн 176 суманд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хязгаарлалтуудыг тогтоосон байгаа тул орон нутгийг зорих гэж буюу иргэд очих газрынхаа онцгой комиссоос мэдээлэл, зөвлөмжийг авах шаардлагатайг зөвлөж байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
4
628141
6 эможи

keyboard_arrow_up