УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл 7-р сарын 1-ээс ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоох санал гаргажээ
Коронавирус халдварын улмаас зөвхөн зургадугаар сард 164 хүн нас барж, нийт нас баралт 447 хүрсэн таагүй мэдээтэй өдрүүд үргэлжилж байна.
Тэгвэл УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл 7-р сарын 1-ээс ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоох санал гаргасан байна.
Энэ талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн ЭМЯ-ны мэдээллийн цагт оролцох үеэр “Долоодугаар сарын 1-нд хөл хорио тогтоох тооцооллыг Засгийн газарт хүргүүлсэн. Одоогийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох нь зүйтэй хэмээн үзэж зөвлөмжийг хүргүүлсэн. Өмнө нь зургаадугаар сарын 15-нд халдварын тохиолдол буурах тухай тооцоолол гарсан ч зарим төрлийн үйл ажиллагаанаас болоод үр дүнд хүрсэнгүй. Хөл хорио тогтоохгүй байвал халдварын нөхцөл байдал хүндэрч, долоодугаар сарын 1-нээс эмнэлгүүдийн ачаалал оргилдоо хүрнэ. Иймээс хөл хорио тогтоох саналыг хүргүүлсэн." гэсэн юм.