7 сарын 1-ээс эхлээд 60 хоногийн турш “ХАТУУ ХӨЛ ХОРИО“ тогтоох хувилбар яригдаж эхэлсэн үү?
Коронавирус халдварын улмаас зөвхөн зургадугаар сард 164 хүн нас барж, нийт нас баралт 447 хүрсэн таагүй мэдээтэй өдрүүд үргэлжилж байна. Цар тахал гамшигт хүрсэн нь эрх мэдэлтнүүдийн бодлого, шийдвэртэй шууд холбоотой гэж хэлж болно. Учир нь шагнал, сонгуулиас болж Монгол Улс эдийн засаг, эрүүл мэндийн хувьд маш хүнд үеийг даван туулж байна.
Эмч, мэргэжилтнүүдийн зүгээс эрүүл мэндээ аврахын тулд хөл хорихыг хүсч байгаа бол эдийн засагчид хөл хорих хэрэггүйг сануулсаар.
Гэтэл эдгээр өдрүүдэд "ХӨЛ ХОРИНО, ХОРИХГҮЙ" гэсэн хэрүүл дээр дооргүй үргэлжилж байна.
Тэгвэл өнөөдөр өглөө "Монгол тв" өөрийн албан ёсны цахим хуудастаа "7 сарын 1-нээс эхлээд 60 хоногийн турш хатуу хөл хорио тогтоохыг дэмжиж байна уу?" гэх санал асуулга авч эхэлсэн байна. Товчхондоо, Соёлын сайд Ч.Номин "Монгол тв" -ээр дамжуулан олон нийтийн сэтгэл санааг тандах тандалт судалгаа хийх шиг болов.
УОК, Засгийн газраас ямар нэгэн шийдвэр гараагүй байхад Соёлын сайдын энэ мэт үйлдэл нь хэр зохистой вэ. Хөл хорио тавих эсэхээ сошиалаар тандах биш бодитой шийдвэр гаргана уу, ЭРХ БАРИГЧИД АА!