УОК: Ресторан, кафе, сүлжээ болон түргэн хоолны газар, цайны газар, буфетууд маргаашаас заалаар үйлчлэхгүй
УОК-оос гаргасан шийдвэрүүдийн талаар тус комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Засгийн газрын тогтоолоор Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг зургаадугаар сарын 30-ныг хүртэл сунган ажиллаж байгаа.
Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар, буфет үйл ажиллагааг 2021 оны зургаадугаар сарын 17-ноос эхлэн долоо хоногийн хугацаанд заалаар үйлчлэхийг нь хориглосон.
Амралт жуулчны газрын үйл ажиллагаанд долоо хоногийн хязгаарлалт тогтоосон талаар өмнө нь мэдээлсэн. Холбогдох хяналт шалгалтыг үйлчилгээний байгууллагуудад тавьж явна. Улаанбаатарын хэмжээнд явуулын 40 амбулатори ажиллаж, гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүст эрүүл мэндийн тусламж үзүүлж байна" гэв.