Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгох шийдвэр гарна гэж харж байна

2021 оны 6 сарын 16

Arslan.mn

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн шийдвэр 2021 оны 7-р сарын 1-нээр дуусгавар болно. Энэ нэмэгдлийг үргэлжлүүлэн олгох эсэх шийдвэрийг удахгүй гаргах болохыг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Тэрбээр “Энэ оны төсвийн гүйцэтгэлийг харвал төсвийн орлого 5,31-ний байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ тоо өнөөгийн нөхцөлд чамлахааргүй тоо. Төсвийн орлогын дүнг харвал 2020 оны мөн үетэй харьцуулахад нэмэгдэж, 2019 оны гүйцэтгэлээс давж гарсан. Эдийн засгийн өсөлтийг хадгалах ажил үр дүнгээ өгсөн гэж үзэж байна. Энэ жил экспортын гол түүхий эдийн үнэ төсөв дээр тэнцвэржүүлсэн үнийн төсөөллөөс харьцангуй таатай байгаа нь мөн нөлөөллөө. Энэ хугацаанд бидэнд өгсөн сайн үр дүн бол зургаан сарын хугацаанд ковидын нөхцөл байдалтай  байсан ч хорио цээрийн дэглэмээ баримталж, эдийн засагт оролцогч талуудад нээлттэй байсны үр дүнд эдийн засгийн  гол параметрүүд эерэг дүнтэй гарлаа.

Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө, тог дулааны мөнгө, халамж, тэтгэврийн хөнгөлөлт дуусч байгаа. Үүнийг цааш нь маш сайн судалгааны үндэслэлтэйгээр алийг нь яаж үргэлжлүүлэх вэ, алийг нь зогсоох вэ гэдгээс шалтгаалж төсвийн тодотгол хийгдэх үгүй нь шийдэгдэнэ. Цаашид төсөв ямар хэмжээнд ачаалал авч чадахаа ойрын хугацаанд гаргана. Үүний тулд оны эцсийн төсөөлөл, эрүүл мэндийн нөхцөл, экспортын нөхцөл байдлаа зөв тооцсоноор төсөв дээр дааж чадах хэмжээний шийдвэрээ гаргана. Одоогийн урьдчилсан нөхцөл  байдлаар тог, дулаан усны үйлчилгээний чөлөөлөлтийг зогсоох тал дээр хадгалах, хүүхдийн мөнгийг ковидын нөхцөл байдалтай уялдуулж, шууд  100 хувь зогсоолгүйгээр төсөв дээр хэрхэн яаж даах вэ , төсвийн потенцаиалыг харгалзан шийдвэр гаргана гэж харж байгаа" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
4
wow an post
yay an post
1
sad an post
2
ouch an post
2
confuse an post
1
angry an post
5
627881
46 эможи

Зочин
2021-06-18 18:24
Huhdiin mongo sh ih l nemer bolj bain daa
Цэцэгээ
2021-06-18 08:17
Хөгжлийн бэрхшээлтэй хорт хавдартай хүүхэдийг төр засаг минь харж үзээч
Цэцэгээ
2021-06-18 08:11
Хөгжилийн бэрхшээлтэй хүүхэдийн 288000 р нь үлдээж өгч
Зочин
2021-06-17 23:30
Хүүхддээ очдоггүй архичдыг тэтгэж гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлж цагдаад дарамт болдог гэж олон хүн ярьдаг.тэгээд ч 100 биш 20 нь байвал дээр байх
Иргэн
2021-06-17 21:16
Хүүхдийн мөнгө амьдралд үнэхээр их хэрэг болж бна
zochin
2021-06-17 19:57
hvvhdiin mongiig 100k heweer ni vldeehiug hvsej bn
Зочин
2021-06-17 19:41
hvvxediin mongoniig heweer ni ogohiig demjij bna
зочин
2021-06-17 19:29
Хүүхэддээ очихгүй хүүхдийн мөнгөөр яах вэ дээ. Хэрэглээний зардлаа халаалтын улирал хүртэл л чөлөөлчих үр дүн нь арай дээр байх болно.
Zochin
2021-06-17 17:12
huuhdiin munguu heweer ni uldeesen deer demjij bna
Irgen
2021-06-17 15:34
Hvvhdiin mongoo ogdgooroo ogood ipotekee ch hoishluulwal sain bn daa
Иргэн
2021-06-17 08:43
Хүүхдийн мөнгөө хэвээр нь үлдээж бусад халамжаа зогсоосон нь зөв байх оо
Ганаа
2021-06-17 04:15
Эргэж буцсан сонин нөхөр!
Duurenbayar
2021-06-17 03:36
Huuhdiin mongiig heweer ni uldeehiig demjij bna
Zochin
2021-06-17 00:03
Demjij bna xvvxdin mongiig xeweer ni vldee
Зочин
2021-06-16 23:36
Xvvxdiin mongor amdach baigaa xvmvvs ix shv dee
Зочин
2021-06-16 23:35
Xvvhdiin mongig vldewel sain bn xvvhdiin mongor amdarch baigaa xvmvvs ix shvv dee
Мягмарсүрэн
2021-06-16 23:19
Хүүхдийн мөнгөө үлдээгээрэй маш их хэрэгтэй байгаа шүү
zochin
2021-06-16 22:18
hvvhdiinhee mongiig heweer ni vldeesen deer biz dee
zochin
2021-06-16 22:03
Mahnii vne asar ondor bolj bna hvvhdiin mongo vnendee ih nemer bolj bna haschihval hooson honoh ail olon bno shvv dee
zochin
2021-06-16 22:01
hvvhdiin mongiig heveer vldeene gedegt naidaj bna vnendee hol horiotoi ene ved ajil ch oldohgvi bna shvv dee
zochin
2021-06-16 22:01
hvvhdiin mongiig heveer vldeene gedegt naidaj bna vnendee hol horiotoi ene ved ajil ch oldohgvi bna shvv dee
Бадамсүрэн
2021-06-16 20:47
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн188000 мянгыг 288000 р нь үлдээж өгөөч
Зочин
2021-06-16 20:29
сэргээгдэх эрчим хүч, суурь үнэ, нөат-ыг эдгээр төлбөр дээр давхардуулж авдаг ус, цахилгаан,дулааны байгуулагуудын эдгээр төлбөрийг зг чөлөөлж, хэрэглэгч цах, дул, усны үнийг төлмөөр байна.
Зочин
2021-06-16 18:06
Wu be hvvk cin garahdaa bair gerel teglene gej garaa bizdee ogch chadahgvi ajil zogchon bna bitgii ingej hudlaa geleech hvtelsvhee
Гантулга
2021-06-16 18:05
Халамжийн мөнгийг яахын. Ялгавартай хандаж байгаа юм биш биз дээ. Ялгаагүй л төр засгаас авч байгаа хүмүүс шүү дээ
keyboard_arrow_up